Гол контент руу алгасах

Байгальд суурилсан шийдэл


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээлийн зорилго нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн хотууд дахь байгальд суурилсан шийдлүүдийн талаар нарийвчлан судлах явдал юм. Хотын орчин, байгаль орчин, тогтвортой байдал, инновацитай холбоотой үндсэн санаануудыг энэхүү хичээлээр судлахын зэрэгцээ хотын орчинд байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжуудыг үнэлж дүгнэн, үр дүнтэй ярилцлагуудыг өрнүүлэх болно. Түүнчлэн хот суурин газрын байгаль, хүрээлэн буй орчинтой харилцах харилцаанд гарч буй шинжлэх ухааны ололтуудыг нарийвчлан судалж, байгальд суурилсан шийдэл нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж болох талаар үнэлэлт дүгнэлт хийх болно.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Дэлхийн хотууд, хаягдсан газар болон өмнө нь бүтээсэн саарал дэд бүтцээ шинэчлэх байгаль орчинд ээлтэй арга барилыг идэвхтэй судалж байна. Томоохон хот суурин газруудад нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, ногоон байгууламжийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт өртөмтгий байдал зэрэг асуудлууд байнга тулгардаг. Байгальд суурилсан шийдэл (БСШ) нь хот суурин газрын байгаль орчны чанар, нийгмийн амьдрал, орон нутгийн эдийн засгийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Тус хичээлээр БСШ-ийн төрлүүд, тэдгээрийн хэрэгжилт, нийгэмд тулгарч буй асуудлуудыг байгальд суурилсан шийдлээр хэрхэн шийдэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд үзүүлэх үр өгөөж болон БСШ-ийн экосистемтэй холбоотой арга барилуудын талаар судалж, тэдгээрт харьцуулалт хийх болно. Түүнчлэн байгаль орчны чанар, хүний эрүүл мэнд, сайн сайхан байдал, нийгэм соёлын хүртээмжтэй байдал, орон нутгийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд БСШ-ийн үзүүлэх нөлөөг хэрхэн үнэлэх талаар танилцана. Байгальд суурилсан шийдлийг урт хугацаанд тогтвортой байлгахад хотын удирдлага, хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа төдийгүй иргэдийн оролцоо чухал гэдгийг энэхүү хичээлээр мөн онцолно.

This course will extensively cover various aspects of NBS, including types, implementation strategies, addressing societal challenges through NBS, their benefits for climate change adaptation, and ecosystem-related approaches. Additionally, you will learn how to assess the impact of NBS on environmental quality, human health, social and cultural inclusivity, as well as the local economy and labor market. Furthermore, this course will underscore the importance of not only collaboration between city authorities, private sector organizations, non-governmental organizations, and academic institutions but also the active involvement of citizens. This inclusive approach is vital for ensuring the long-term sustainability of nature-based solutions.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тус хичээлийг судалснаар БСШ-ийн талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ түүнийг практикт хэрэглэх арга замуудад суралцана. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг үндсэн сурах бичиг, нэмэлт материалд суурилан олж авна. Уг хичээлийг судалснаар оюутнууд дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • БСШ-ийн ашиг тусыг үнэлэх, хянах арга зүйг практикт ашиглах
  • Хот суурин газрын ногоон дэд бүтцийг сайжруулах, нөхөн сэргээх байгальд суурилсан шийдлүүдийн боломжуудыг тодорхойлж, ашиглах
  • БСШ-ийн хүрээнд янз бүрийн зорилгоор зохих нөөцийг сонгох, ашиглах
  • БСШ-ийн ашиг тусыг үнэлэх, тэдгээрийн ерөнхий үр нөлөөг судлах оновчтой аргыг ашиглах
  • Ногоон дэд бүтцийн тухай, байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллийг бууруулахын тулд саарал инженерийн бэлтгэл арга хэмжээнд бүрэн нийцсэн загвар зохион бүтээх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал ENVI200
  2. Хүрээлэн буй орчны мониторинг ENVI301

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

  1. Тогтвортой хөгжил ENVI502

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 1:

Course Staff Image #1

Дэд профессор Н.Оюунчимэг


Монгол Улсын Их Сургууль
Инженер технологийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: n.oyunchimeg@num.edu.mn
Утас: 88000749

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 2:

Course Staff Image #1

Профессор О.Алтансүх


Монгол Улсын Их Сургууль
Инженер, технологийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: altansukh@num.edu.mn
Утас: 91993096

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистр, докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.