Гол контент руу алгасах

Усан орчны судалгааны арга зүй


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Усан орчны судалгааны арга зүй хичээлийн зорилго нь усан орчинд судалгаа шинжилгээ хийх үед зайлшгүй мэдвэл зохих онол, судалгааны арга зүйн талаар мэдлэг, чадвар олгож тоон болон чанарын шинжилгээ хийх, үр дүн боловсруулах мэдлэг, чадварыг өндөр түвшинд эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр усны нөөцийг зохистой ашиглах менежментийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, усны чанарыг үнэлэх чадвар эзэмших бөгөөд эдгээрийг тодорхойлох, үнэлэх судалгааны арга зүйг эзэмшсэнээр усан орчныг хамгаалах менежментийг хэрэгжүүлэх, технологийн хувилбар боловсруулах, үнэлэх чадвар эзэмших ач холбогдолтой.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Усан орчны судалгааны арга зүй хичээл нь усны нөөцийг зохистой ашиглах менежментийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, усны чанарыг үнэлэх арга зүйг эзэмших, усан орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох, тус салбаруудын судалгааны арга зүйг хослуулан судлах, суралцагчид тухайн шинжлэх ухааны чиглэлээр сүүлийн үеийн онол, практикийн асуудлуудын талаарх мэдлэг олгох зэрэг юм.

The course of research method of water environment have focus the to study method for defining major measurement of water resource management, evaluating water quality and to estimate affecting human health and water quality on impact of physic, chemical, biology, geographic and social. The students are to study the new knowledge and theory from the international and Mongolian researchers.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Энэхүү хичээлийг үзсэнээр усан орчны судалгааны арга зүйг ашиглан усан орчны төлөв байдал, түүнд гарч буй өөрчлөлт, зүй тогтол, үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны ерөнхий болон тусгай аргуудаар судлах, суралцагчдад судалгаа хийх, тодорхой сэдвийн хүрээнд таамаглал дэвшүүлэх, тоон болон чанарын шинжилгээ хийж дүгнэн боловсруулах мэдлэг, чадварыг эзэмшинэ.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал ENVI700
  2. Хүрээлэн буй орчны бодлого, менежмент ENVI801

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Профессор О.Алтансүх


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: altansukh@num.edu.mn
Утас: 91993096

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.