Гол контент руу алгасах

Хотын экологи


NUM-Khovd
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Хотуудын байгаль орчны тогтвортой менежментийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх байгальд суурилсан шийдэл гаргах чадварыг эзэмшинэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Тус хичээлиийн ерөнхий агуулга нь үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: • Хотын экологийн үндсэн асуудлууд (4 цаг): Хүн ба байгалийн харилцаа, хотжилт ба хотын тогтвортой хөгжил, хотын экологийн асуудал, байгальд түшиглэсэн ухаалаг хот • Хотын экосистем (10 цаг): Хотын уур амьсгал, хотын агаарын чанарын асуудал, хотын ус зүй ба усны чанарын асуудал, хотын орчмын хөрс ба хөрсний бохирдол, бууруулах арга замууд, хотын ургамал ба амьтны экологи, хотын ойжуулалт ба ойн хамгааллын асуудал • Хотын экосистемийн үйлчилгээ (14 цаг): Экосистемийн үйлчилгээний төрөл ба түүний үнэлгээ, хотын ногоон байгууламжийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент ба хогийг дахин боловсруулах аргууд, хотын нийгмийн эрүүл мэндийн асуудал, хотын ландшафтын дизайн ба хот төлөвлөлт дахь ландшафт • Хотын экологи ба дасан зохицохуй(4 цаг): Экосистемд суурилсан дасан зохицохуй, хот төлөвлөлт ба хотын байгальд суурилсан шийдлүүд. .

The course consists of 4 main parts. It includes: • Basic issues of urban ecology: Human-nature relationship, urbanization and sustainable urban development, urban ecology, nature-based smart city • Urban ecosystem: urban climate, urban air quality issues, urban hydrology and water quality issues, urban soil and soil pollution and ways to reduce it, urban plant and animal ecology, urban afforestation and forest protection issues • Urban Ecosystem Services: Types of ecosystem services and their assessment, urban greening services, waste management and waste recycling methods, urban public health issues, urban landscape design and landscape in urban planning • Urban ecology and adaptation: Ecosystem-based adaptation, urban planning and urban nature-based solutions..

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тус хичээлийг судалснаар хотын экологийн талаарх цогц мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ хотын экосистемийн хүрээнд судалгаа хийх, байгальд суурилсан шийдэлтэй ухаалаг хотын төлөвлөлтийн хүрээний төсөл боловсруулах чадвар, дадлыг олж авна. Үүнд:

  • Хотын экосистемийн бүрэлдэхүүн хэсгийн тодорхойлоход экологийн судалгааны арга зүйг ашиглах
  • Хотжилт нь экосистемийн физик, хими, биологийн шинж чанарт хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх
  • Хот суурин газрууд орон нутгийн, бүс нутгийн болон дэлхийн биологийн олон янз байдлын хэв маягт хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийх;
  • Хотын экосистемийн үйлчилгээг үнэлэх
  • Хотын экологийг сайжруулах зөвлөмж гаргах
  • Байгальд суурилсан шийдэлтэй ухаалаг хотын төлөвлөлтийн хүрээний төсөл боловсруулах

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Экологийн судалгааын арга зүй ECMN-601
  2. Байгаль шинжлжлийн орчин үеийн асуудлууд NSC-601

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

  1. Экологийн биохими ECOL-815

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 1:

Course Staff Image #1

Доктор А.Амаржаргал


Монгол Улсын Их Сургууль
Ховд аймаг дахь салбар сургууль
Химийн тэнхим
Цахим шуудан: amarjargal@khu.edu.mn
Утас: 99439775

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 2:

Course Staff Image #1

Доктор Д.Өнөрнасан


Монгол Улсын Их Сургууль
Ховд аймаг дахь салбар сургууль
Математик мэдээлэл зүйн тэнхим
Цахим шуудан: unurnasan@khu.edu.mn
Утас: 99022875

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистрын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.