Гол контент руу алгасах

Хот социологи ба хүн амзүй


NUM-Khovd
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Тус хичээлийн зорилго нь хотын социологи ба хүн амзүйн үндсэн ойлголтуудын талаар лекцийн хичээлээр мэдлэг олгох, хотйн социологи ба хүн амзүйн үндсэн асуудлуудыг судлах энэ талаархи мэдээ мэдээллийг ашиглаж сурах, тэдгээрийн харилцан хамаарал, статистик тоо баримтыг боловсруулах, зураглах, харьцуулах чадвар, дадал эзэмшинэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Тус хичээл нь хотжилтын социологи ба хүн амзүй гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт хотын социологийн судлах зүйл, хүн амын суурьшлын түүхэн хэлбэрүүд, хотын үүсэл хөгжил, ангилал, хотжилт түүний хэлбэрүүд, хотжилтын үйл явц чиг хандлага, хотжилтын эерэг ба сөрөг нөлөө, хотын дотоод бүтэц орон зайн зохион байгуулалт ба хүн амын тархалт, хот суурин дах социал ялгарал хуваагдал гэсэн агуулгаар орно. Удаах хэсэг нь хотын хүн амзүй, хүн амын тоон өсөлт, хотын хүн амын нас хүйсийн бүтэц, хотын хүн амын шилжилт хөдөлгөөн, хотын хүн амын ажил эрхлэлт, хотын хүн ам ба хүрээлэн буй орчин, хотын хүн амын эрүүл мэнд гэсэн агуулгатай.

This subject is divided into two sections, urban sociology and demography. The following contents are included in the first section: introduction to GIS, the real world and representations of it, geographic information and spatial data types, organizing one’s spatial data, the temporal dimension, data processing systems, stages of spatial data handling, database management systems, metadata, determining and mapping position, data quality, spatial referencing, measures of location error on maps, satellite-based positioning. In the second section, GIS application, topo map, spatial visualization, spatial data characteristics, metadata, and map development are included.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тус хичээлийг судалснаар:

  • Дэлхийн улс орнуудын хотжилт түүнд нөлөөлөх хүчин зүйл, хотын хүн амзүйн үндсэн асуудлуудын талаар судлан хоорондын харилцаа хамаарлын талаар дүн шинжилгээ хийх, үнэлэх, дүгнэх, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандах ур чадварт суралцах
  • Хотжилтын үйл явц ба хүн амзүйн үндсэн үзүүлэлтүүдийн талаархи тоо баримт боловсруулах, анализ хийх, зураглал үйлдэх, зураг ашиглах, харьцуулалт хийх, бие даах, мэдлэгээ хамгаалах, харилцан бие биенээсээ суралцах, багаар ажиллах чадвар төлөвшүүлэх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал ENVI200
  2. Хүрээлэн буй орчны мониторинг ENVI301

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

  1. Хүрээлэн буй орчны загварчлал ENVI404

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 1:

Course Staff Image #1

Дэд профессор Д.Отгонбаяр


Монгол Улсын Их Сургууль
Ховд дахь салбар сургууль
Газарзүй геологийн тэнхим
Цахим шуудан: Otgonbayar_De@khu.edu.mn
Утас: 99290963

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 2:

Course Staff Image #1

Магистр Э.Амаржаргал


Монгол Улсын Их Сургууль
Ховд дахь салбар сургууль
Газарзүй геологийн тэнхим
Цахим шуудан: e.amarjargal@khu.edu.mn
Утас: 94855995

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистрын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.