Гол контент руу алгасах

Тогтвортой ба ногоон санхүү


ToC
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэхүү анхан шатны хичээлийн гол зорилго нь тогтвортой хөгжилд санхүүгийн салбарын оруулж буй хувь нэмэр болон тогтвортой санхүү салбарын гол оролцогчид, бүрэлдэхүүн хэсгүүд, үндсэн тогтолцоо, бодлого, зохицуулалтын талаар цогц ойлголт өгөхөд оршино. Уг хичээлээр оюутнууд Европын Холбоо болон Монгол дахь тогтвортой санхүүгийн хөгжлийн тоймыг суралцахаас гадна тогтвортой санхүүгийн үндсэн ойлголтууд, түүний хэрэгслүүдийн талаар техник мэдлэг чадвар эзэмших ач холбогдолтой.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Тус хичээл нь дэлхий нийтэд эрчтэй хөгжиж буй тогтвортой санхүүгийн салбарын танилцуулга хичээл тул агуулгын хувьд цогц, хамрах хүрээ ихтэй байна. Эхний хэсэгт тогтвортой санхүүгийн танилцуулга, товч ойлголт, гол оролцогчид, байгууллагууд, байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн удирдлага, санхүүгийн шийдвэр гаргах үйл явцад БОНЗ-ын эрсдэлийг хамааруулан авч үзэх тухай, санхүүгийн байгууллагуудын уур амьсгалын эрсдэлийн удирдлага гэх сэдвүүд багтсан ба хоёрдугаар хэсэгт тогтвортой хөгжлийн санхүүжүүлэх нь буюу таксономи, ногоон/тогтвортой зээл, бонд, хувьцаа, дижитал санхүү, Улсын ногоон банк ба тусгайлан зориулагдсан ногоон/тогтвортой холимог санхүүгийн механизм, БОНЗ-ын тайлагнал, ногоон оффис сэдвүүд, болон гуравдугаар хэсэгт тогтвортой санхүүгийн салбарт бодлого, журмын гүйцэтгэх үүрэг, Европын холбоо, Монгол Улс дах бодлогын байр суурь ба чиг хандлага, хувийн байгууллагуудын баримталж буй тогтвортой санхүүгийн стандарт, зарчмууд, болон Монгол Улсын тогтвортой санхүүгийн салбарын үүсэл хөгжил ба ирээдүйн чиг хандлага гэсэн сэдвүүдээс бүрдсэн байна.

The main objective of this introductory course in Sustainable finance is to provide students with a holistic understanding of sustainable finance in terms of its contribution to sustainable development as well as its key actors, components, essential frameworks, and policy and regulations. Other learning objectives of this course include an overview of sustainable finance development in the EU and Mongolia. At the end of the course, students will have technical knowledge of the core concepts of sustainable finance and its instruments.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Сургалтын төгсгөлд амжилттай суралцагчид тогтвортой санхүүгийн үндсэн ойлголтууд болон түүний санхүүгийн механизмуудын талаар техник мэдлэг олж авахаас гадна ЕХ, Монгол Улс дахь тогтвортой санхүүгийн хөгжил, хэрэгжилтийн талаар гүнзгий ойлголттой болно. Энэ нь ялангуяа тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, бизнесийн салбарт карьер хөөж буй оюутнуудад ажлын талбарт гарахад нь чухал үр өгөөжтэй.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Энэ хичээлд урьдчилан үзсэн байх шаардлагатай хичээл байхгүй ч санхүү, тогтвортой байдлын талаар ерөнхий мэдлэгтэй байх нь хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

ХИЧЭЭЛ БОЛОВСРУУЛСАН БАЙГУУЛЛАГА:

Course Staff Image #1

Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо


Монгол Улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Парк плейс
Цахим шуудан: info@toc.mn
Утас: 7277-2002

Байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл

ТӨСӨЛ:

Course Staff Image #1

European Orientation for Sustainable Environmental Management in Mongolia


Монгол Улсын Их Сургууль
Цахим шуудан: altansukh@num.edu.mn
Утас: 91993096

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Ямар мэргэжлийн хүмүүс судлах боломжтой вэ?
Бүх мэргэжлийн хүмүүс судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.

  1. Хичээлийн дугаар

    LLL01
  2. Хичээл Эхлэх

  3. Хичээл Дуусах

  4. Тооцоолсон чармайлт

    01:30