Гол контент руу алгасах

Цахилгаан хэлхээ


num
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

Цахилгаан хэлхээ бол электроникийн, холбооны болон цахилгааны инженерийн чиглэлээр суралцах оюутнуудын эхлэн үздэг мэргэжлийн заавал судлах хичээл юм. Иймд тухайн сургалтын хөтөлбөрүүдийн ихэнх хичээлийн суурь нь болдог. Цахилгаан хэлхээний шинжлэл хийх ба хэлхээг зохион бүтээх онолын үндсийг судлаж суурь мэдлэг олгоход энэ хичээлийн гол зорилго оршино. Түүнчлэн цахилгаан ба электрон хэлхээг судлах, зохион бүтээхэд цаашид шаардагдах ур чадварыг хөгжүүлэх болно.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

Суурь ойлголтууд: цэнэг ба гүйдэл, хүчдэл, чадал, хэлхээний элементүүд. Тулгуур хуулиуд: Омын хууль, Кирхгофын хуулиуд, хүчдэл ба гүйдэл хуваах дүрэм. Од – гурвалжин хувиргалт. Хялбар цахилгаан хэлхээний шинжлэл. Зангилааны шинжлэл. Эгэл хүрээний шинжлэл. Хэлхээний теоремууд: Суперпозицын, Тевениний, Нортоны, Миллманы теорем. Үйлдлийн өсгүүрийн үндсэн хэлхээнүүдийн шинжлэл. Конденсатор ба ороомог. RC, RL, RCL хэлхээ. Синусоид ба фазор. Тогтворжсон синусан гүйдэл бүхий хэлхээний шинжлэл. Хувьсах гүйдлийн чадал: агшин зуурын, дундаж, бүрэн ба комплекс чадал. Гурван фазын хэлхээ: Одон ба гурвалжин холболт. Соронзон хэлхээ: Трансформатор

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ

Төрөл бүрийн цахилгаан хэлхээний ажиллагаанд шинжлэл хийх үндсэн аргуудын онолын үндсийг эзэмшинэ. Цахилгаан хэлхээний агуулгаар тавигдсан аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай болно. Цахилгаан хэлхээг зохион бүрдүүлэх ур чадвараа дээшлүүлнэ. Хэлхээний шинж чанарыг лабораторийн нөхцөлд хэмжих хэрэгслийн тусламжтайгаар судлах аргад суралцаж практик дадал эзэмшинэ. Хэлхээний шинжлэл хийхэд өргөн хэрэглэдэг компьютерын программыг ашиглаж чаддаг болно.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО

1. Физик PHYS101, Физикийн үндэс PHYS102, Инженерийн физик PHYS180 (Эдгээрээс аль нэгийг үзсэн байна.) 2. Математик-1 MATH101, MATH102 , Инженерийн математик MATH180 (Эдгээрээс аль нэгийг үзсэн байна.)

Course Staff

Course Staff Image #1

Staff Member #1

Biography of instructor/staff member #1

Course Staff Image #2

Staff Member #2

Biography of instructor/staff member #2

Frequently Asked Questions

What web browser should I use?

The Open edX platform works best with current versions of Chrome, Edge, Firefox, Internet Explorer, or Safari.

See our list of supported browsers for the most up-to-date information.

Question #2

Your answer would be displayed here.

  1. Хичээлийн дугаар

    EENG203
  2. Хичээл Эхлэх

  3. Хичээл Дуусах

  4. Тооцоолсон чармайлт

    1:30