Гол контент руу алгасах

Ландшафтын дизайн


MULS
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэхүү хичээлээр төлөвлөлтийн дизайныг үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүд, тэдгээрийг тодорхойлох, тэдгээр нь хүний амьдрах орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, дизайныг боловсруулахад шаардлагатай суурь мэдлэг ойлголтуудыг авна. Хичээлийн хүрээнд мэдээ цуглуулах, түүндээ анализ хийх, бие даан болон багаар ажиллахын зэрэгцээ, илтгэл тавих, тайлан бичнэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Уг хичээлийн зорилго нь ландшафтын дизайны онол, хотын орон зайн дизайны хувьслыг судалж, түүх, урлаг, соёлын талаарх ойлголт, тэдгээрийн судалгаанд үндэслэн төлөвлөлтийн дизайнд анализ хийх арга, аргачлалын талаар мэдлэг олгоход чиглэгдэнэ. Тус хичээлийн агуулга нь ландшафтын дизайны үйл явц, нөлөө, тэдгээрийн тусгаж буй урлагийн чиглэлийг ойлгох, дүрслэх, аналитик ур чадвар олгох ач холбогдолтой юм.

Students will provide the advanced knowledge needed to develop a planning design, identify the most critical factors that influence the development of planning design, and study the impact of planning design on human habitat and health. In addition, students will collect and analyze data information, practical working individually and in groups on making presentations and writing reports.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Уг хичээлийн зорилго нь ландшафтын дизайны онол, хотын орон зайн дизайны хувьслыг судалж, түүх, урлаг, соёлын талаарх ойлголт, тэдгээрийн судалгаанд үндэслэн төлөвлөлтийн дизайнд анализ хийх арга, аргачлалын талаар мэдлэг олгоход чиглэгдэнэ. Тус хичээлийн агуулга нь ландшафтын дизайны үйл явц, нөлөө, тэдгээрийн тусгаж буй урлагийн чиглэлийг ойлгох, дүрслэх, аналитик ур чадвар олгох ач холбогдолтой юм.

  • Цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнгийн ландшафтын дизайны хөгжлийн талаар ойлгох
  • Хүний амьдрах орчинд ландшафтын дизайны нөлөөллийн талаарх мэдлэг
  • Соёлын онцлог, хүний хэрэгцээ, хотын хөгжил, хандлага ба зан байдал, талбайн шинжилгээний хүчин зүйлийн талаарх мэдлэг
  • Төлөвлөлт ба дизайнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох
  • Цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнгийн ландшафтын дизайны харьцуулалт хийх
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтөд ландшафтын дизайны дүн шинжилгээ хийх, нөхцөл байдлыг тодорхойлох
  • Ландшафтын дизайны чиг хандлагыг тодорхойлох, үнэлэх
  • Задлан шинжлэх ба асуудлыг шийдвэрлэх
  • Дэвшилтэд технологи, программ хангамжийг ашиглах
  • Бүтээх, хэрэгжүүлэх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Ландшафтын дизайны хослол, зохиомж LMD368

Хичээлийн дараагийн уялдаа холбоо (код, нэр):

  1. Мэргэжлийн бусад хичээлүүд судалгааны ажлын суурь нь болно.

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Доктор С.Одонгэрэл


Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Агроэкологийн сургууль
Таримал судлал, Ой, Ландшафтын Архитектурын Тэнхим
Цахим шуудан: odongerel@mulsedu.mn
Утас: 860531130

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистрын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.