ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Хот суурины ногоон байгууламжид тарьж ургуулсан модлог ургамал, ногоон бүсийн ойн моддын экологийн онцлогийг судлах, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх арга аргачлалын талаар мэдлэг, чадвар олгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Тус хичээл нь хотын модлог ургамал ба агаарын бохирдол, тэдгээрийн хоорондын харилцаа холбоо ба нүүрстөрөгчийн шингээлт, хөрс, хөрсний чанарт үзүүлэх нөлөө, модлог ургамал ба ус, усыг цэвэршүүлэх ба гэрэл, тэдгээрийн харилцаа холбоо, хотын уур амьсгалыг сайжруулахад хотын ногоон байгууламжийн ашиг тус, дулааны арал ба түүнд ногоон байгууламжийн нөлөөлөх үүрэг, оршин суугчдын эрүүл мэндэд модлог ургамлын үзүүлэх нөлөө, хотын ойн үнэ цэнэ ба үнэлгээ зэрэг агуулгатай.
The course aims to provide knowledge about woody plant ecology in urban area and urban green zone forest ecology particular reference to the responses of woody plants to urban environmental factors and to woody plant life strategies and methods to identify and analyze affecting factors.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Хот суурины ногоон байгууламжид тарьж ургуулсан модлог ургамал, ногоон бүсийн ойн моддын экологийн онцлогийг судлах, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх арга аргачлалын талаар мэдлэг, чадвар олгоно.
- Хотын модлог ургамлын төрөл, зүйл тэдгээрийн хүрээлэн буй орчны талаар мэдлэг эзэмших
- Хотын модлог ургамлын ургалтад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ойлгох
- Хотын модлог ургамлын экосистемийн үйлчилгээний талаарх ойлголт
- Хотын модлог ургамлын ургалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох
- Хотын модлог ургамлын ургах орчинд шинжилгээ хийх
- Хотын ойн үнэ цэнийг тодорхойлох, үнэлгээ өгөх
- Бие дааж ажиллах, санаачилга гаргах
- Мэдээллийг бусадтай хуваалцах, багаар ажиллах
- Асуудлыг шийдвэрлэх чадвар