ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Тус хичээлийн зорилго нь хотын экологи, ландшафтын архитектурын төлөвлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс ба хотын экосистемийн үндсэн ойлголтуудын талаар лекцийн хичээлээр мэдлэг олгох, тэдгээрийн хэрэглээг дадлагын хичээлээр эзэмшүүлэх зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Энэхүү хичээлээр ландшафтын экологи, экологийн ландшафтын дизайн, төлөвлөлтийн талаарх ерөнхий ойлголт, тэдгээрийг ландшафтын архитектур, хотын экологийн шинжлэх ухаанд хэрхэн ашиглах, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох аргын талаар мэдлэг, чадвар олгоно.
The course aims to provide general concepts of landscape ecology, ecological landscape design and planning, and how they apply to the discipline of landscape architecture and urban ecology and methods to identify and analyze affecting factors.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Тус хичээлийг судалснаар ландшафтын экологи, хотын экологийн шинжлэх ухаанд хэрхэн ашиглах, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох аргын талаар мэдлэг, чадвар олгоно. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг үндсэн сурах бичигт суурилан олж авах ба дараах практик ур чадваруудыг эзэмшиж, түүнийг хүрээлэн буй орчны төлөвлөлтөд ашиглаж сурна. Үүнд:
- Ландшафтын экологи, экологийн ландшафтын дизайн, төлөвлөлтийн талаар судлах
- Хотын экологи, ландшафтын архитектурт нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх мэдлэг олгох
- Экологийн дизайн, түүний ландшафтын архитектурын практикт хэрхэн нөлөөлөх талаар судлах
- Барилга байгууламж, ландшафтын талаарх хотын экологийн үзэл баримтлалыг ойлгох
- Ландшафтын архитектурын төлөвлөлт хийхэд экологийн асуудалд үнэлэлт өгөх
- Архитектурын төлөвлөлтөд байгальд ээлтэй-эко технологиудыг хэрэглэх
- Хотын экологи, ландшафтын архитектурт нөлөөлж буй хотын орчны хүчин зүйлсийг тодорхойлох