Гол контент руу алгасах

Ландшафтын архитектурын үндэс


MULS
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Хичээлийн зорилго нь ландшафтын архитектур төлөвлөлтийн үндсэн зарчимтай танилцах, зохион бүтээх төлөвлөлтийн орон зайн элемент, хэлбэр дүрсийн хоорондын зохицол онол талаар лекцийн хичээлээр мэдлэг олгох юм. Хүрээлэн буй орчны судалгаа хэлбэр, дүрсийн зохиомжийн хэрэглээг дадлагын хичээлээр сургаж, мод, бут сөөг, зам талбайн төлөвлөлтийн чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хичээлийг судалснаар суралцагч хэлбэрийн зохиомжийн үр дүнг ашиглан зураг боловсруулах чадварыг эзэмших ач холбогдолтой.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Тус хичээл нь ландшафтын архитектур үндэс ойлголт, хэв маягийг таниулах бөгөөд Ландшафтын тухай ойлголт- хэв маяг, ландшафтын гоо сайхан гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт тохижилтын тухай ойлголт- хөгжил, тохижилтын тухай ойлголт-ач холбогдол, ландшафтын архитекторын ур чадвар, ландшафтын архитекторын судалгаа, тохижилтын зорилго- хэрэгцээ, ландшафтын хөгжил, ландшафтын хэв маягийн ангилал, гэсэн агуулгаар орно. Удаах хэсэг нь байгалийн гоо сайхны элемент, ландшафтын дизайны гоо зүйн элементүүд ба зарчим бөгөөд цэг, шугам, хавтгай ба гадаргуу, хэлбэр, чиглэл-зүг чиг, гэрэл ба сүүдэр, бүтэц, хэмжээ, өнгө, тэнхлэг, Ландшафтын гоо сайхны зарчим ба онол гэсэн агуулгатай.

The course aims to get familiar with the basic principles of landscape architectural planning and to provide knowledge about the theory of harmony between spatial elements and forms design planning through lectures. The aim is to teach the use of environmental research through practical lessons and to specialize in the planning skills of trees, shrubs, and roads. Studying this lesson will help the student to master the ability to develop images using the results of design composition.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Ландшафтын архитектурын төлөвлөлтийн зарчим онцлог арга ажиллагаанд суралцаж мод, бут, сөөгний график ажиллагааг зурж сурах, өөрөө сэтгэн бодож зурж дүрслэх гүйцэтгэх ур чадвар эзэмших.

  • Ландшафтын хэв маягийн ангиллыг мэдэх
  • Ландшафтын архитектурын гоо сайхны талаар мэдлэг олох
  • Зураас, дүрс, хэлбэр, хэлбэр дүрсний хуурмаг байдлыг ойлгож мэдэх
  • Ландшафт архитектурын төлөвлөлтийн мод, сөөгийн график таних тэмдэг төлөвлөлтийг зурж зөв дүрслэх
  • Мод, бут, сөөг, цэцгийг график ажиллагаагаар өнгөөр будах чадвартай болох
  • Архитектурын бага хэлбэр, эдлэхүүнийг антропометрт тулгуурлан зохион бүтээх
  • Ландшафтын архитектур зураг төслийг багаар зурж боловсруулах
  • Илтгэх тайлбарлах таниулах
  • Зурагт дүн шинжилгээ хийж эскиз боловсруулах ярих ур чадвар

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хар зураг LMD252

Хичээлийн дараагийн уялдаа холбоо (код, нэр):

  1. Ландшафтын архитектурын төсөл LMD365

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Магистр Х.Мөнхтүвшин


Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Агроэкологийн сургууль
Таримал судлал, Ой, Ландшафтын Архитектурын Тэнхим
Цахим шуудан: kh_munkhtuvshin@mulsedu.mn
Утас: 89891136

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Бакалаврын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.