Гол контент руу алгасах

Ландшафтын архитектурын материал судлал


MULS
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Тус хичээлийн зорилго нь ландшафтын архитектурын дизайны шийдэл, төлөвлөлтийн хийц, элементийн материал судлалын үндсэн ойлголтуудын талаар лекцийн хичээлээр мэдлэг олгох, дадлага хичээлээр, орон зайн орчны судалгаан дахь хэрэглээг лабораторийн хичээлээр зураглал хийж, сургах, хэрэглээний чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хичээлийг судалснаар суралцагч судалгааны үр дүнг ашиглан зураг төсөл боловсруулах, тохижилтын ажлын гүйцэтгэлд оновчтой материал сонгох, бүтээлийг чанарт анхаарах чадварыг эзэмших ач холбогдолтой.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Ландшафтын архитектур дизайн, төлөвлөлтийн нь мод, чулуу, бетон, төмөр гэсэн үндсэн дөрвөн төрлийн материалаас бүрдэнэ. Лекцийн хичээлээр барилгын болон тохижилтын хийц материалын танилцуулга, мод, чулуу, төмөр, бетон элемент гэсэн агуулгаар орно. Удаах хэсэг нь төлөвлөлтөд ашиглагдах материалын хэсэглэл ажлын зураглал хийх, материалын шинж чанар, орон зайн зохиомж, чимэглэлийн урлагийн төрөл, жанр, монгол уламжлалын ландшафтын материалын онцлог гэсэн агуулгатай.

The purpose of this course is to provide students with knowledge and skills of the basic concepts of landscape architectural design solutions, planning design and elementary materials through lectures and laboratory practices for their use in spatial research. By studying this course, the student will be able to use the results of the research to design, select the optimal materials for the performance of the landscape architecture and enhance the quality of the work.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тус хичээлийг судалснаар ландшафтын архитектур төлөвлөлтийн хийц, элементийн суурь мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ түүнийг дизайнд хэрэглэх AvtoCAD программыг ашиглан ажлын зургийн чадвар, дадлыг олж авна. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг олж авна. Онолын мэдлэгийг өргөн хэрэглэгддэг AvtoCAD программд зураглал хийж, сурч дараах практик ур чадваруудыг эзэмшиж, түүнийг ландшафтын дизайнд, хүрээлэн буй орчны судалгаанд ашиглаж сурна.

  • Хотын суурин ландшафтын архитектурын бага хэлбэрийн элементүүдийг материал талаарх мэдлэг
  • Материал судлалын төрөл жанруудыг бүтээлүүд дээр тайлбарлах, ярилцах
  • Модон бүтээцийн талаарх мэдлэг
  • Металь бүтээцийн талаарх мэдлэг
  • Төмөр бетон бүтээцийн талаарх мэдлэг
  • Хот суурин газрын тохижилт, төлөвлөлтөд хэрэглэгдэх материалд шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх, бүтээх чадварыг хөгжүүлэх
  • Хотын ландшафтын төлөвлөлтийн загвар, дизайны шийдлийн талаарх туршилтын ажлаар эрдэм шинжилгээний судалгаанд тулгуурласан таамаглал дэвшүүлэх мэдлэ

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Ландшафтын архитектурын төсөл LMD371

Хичээлийн дараагийн уялдаа холбоо (код, нэр):

  1. Ландшафтын архитектурын төсөл - II

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 1:

Course Staff Image #1

Магистр А.Бэлгүүн


Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Агроэкологийн сургууль
Таримал судлал, Ой, Ландшафтын Архитектурын Тэнхим
Цахим шуудан: belguun@mulsedu.mn
Утас: 99068846

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 2:

Course Staff Image #1

Магистр Э.Батзаяа


Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Агроэкологийн сургууль
Таримал судлал, Ой, Ландшафтын Архитектурын Тэнхим
Цахим шуудан: batzaya@mulsedu.mn
Утас: 89891136

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Бакалаврын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.