ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Тус хичээлийн зорилго нь урлагийн бусад салбарт би болсон урсгал чиглэлтэй танилцаж Ландшафтын архитектур төлөвлөлтөд Монументал чимэглэлийн арга техникүүдийг тусгах бие даалтын хичээл дээр материал дээр гүйцэтгэлтэй ажиллах чадварыг эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг судалснаар оюутан нь эскиз загварыг зөв материал дээр буулгах чадварыг эзэмшинэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Тус хичээл нь дэлхийн урлагийн түүхээс суралцах, монументал чимэглэлд ашиглагдах материал техник дээр ажиллах төлөвлөлтөд тохирох чимэглэлийн ажил бүтээх, эскиз загвар гаргах, эскиз загварын дагуу материал сонгох, материалын судалгаа хийх, эскиз загварыг масштабын дагуу дүрслэх, чимэглэлийн ажлын судалгаа хийх материал боловсруулах зэрэг агуулгын дагуу явагдана.
The course will be conducted according to the content of creating decorative work suitable for planning work on material techniques used in monumental decoration, creating a sketch model, selecting materials according to the sketch model, conducting material research, depicting the sketch model according to scale, and developing materials for researching decoration work.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Тус хичээлийг судалснаар Монументал чимэглэлийн урлаг, бусад улс орны уран бүтээлийн ажлыг таньж мэдэхийн зэрэгцээ төлөвлөлтийн ажилд чимэглэлийн ажилтай хоршуулан төлөвлөж сурах, гар эскиз дээр ажиллах чадвар олж авна. Онолын мэдлэгийн хувьд практик ур чадвар дээр суурилан чадваруудыг эзэмшинэ. Уран бүтээлч, чадвар нэмэгдэнэ. Үүнл:
- Төлөвлөлтөд тохирох чимэглэлийн ажлыг сонгож сурах
- Тухайн орон зайд тохирох чимэглэлийн ажлын эскиз гаргах
- Эскиз зохиомжийнд тохирох материалын судалгаа хийх
- Материалын судалгаа холимог техникүүдийг ашиглан ажиллах
- Бүтээлийн судалгаа хийх, цуглуулсан материалуудаас оновчтой мэдээлэл шүүн цуглуулах