ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Тус хичээлийг судалснаар ногоон байгууламжийн ангилал, зориулалтын талаарх мэдлэгийн эзэмшихийн зэрэгцээ тэдгээрийн орон зайн төлөвлөлтийг AutoCad программ дээр ашиглах чадвар, дадлыг олж авна. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг үндсэн сурах бичигт суурилан олж авна. Уг онолын мэдлэгийг AutoCad программ ашиглан дараах ур чадваруудыг эзэмшиж, түүнийг ногоон байгууламжийн төлөвлөлтөд ашиглаж сурна.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Тус хичээлийн зорилго нь хот суурин газрын ногоон байгууламжийн ангилал, тэдгээрийн зориулалтын үндсэн ойлголтуудын талаар лекцийн хичээлээр мэдлэг олгох, тэдгээрийн ногоон байгууламжийн төлөвлөлт дахь хэрэглээг лабораторийн хичээлээр сургаж, хэрэглээний чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хичээлийг судалснаар суралцагч судалгааны үр дүнг ашиглан зориулалтаас хамааран ногоон байгууламжийн зураг төслийн стандартын дагуу боловсруулах чадварыг эзэмших ач холбогдолтой.
The main course objective is to provide lectures on the classification of urban green spaces and the basic concept of the purpose, teach them how to plan the green spaces by standard methods in the computer laboratory and provide major skills and knowledge.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Тус хичээлийг судалснаар ногоон байгууламжийн ангилал, зориулалтын талаарх мэдлэгийн эзэмшихийн зэрэгцээ тэдгээрийн орон зайн төлөвлөлтийг AutoCad программ дээр ашиглах чадвар, дадлыг олж авна. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг үндсэн сурах бичигт суурилан олж авна. Уг онолын мэдлэгийг AutoCad программ ашиглан дараах ур чадваруудыг эзэмшиж, түүнийг ногоон байгууламжийн төлөвлөлтөд ашиглаж сурна.
- Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн ач холбогдлын талаар ярилцах
- Хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийн ерөнхий шаардлагын тухай ойлгох
- Ногоон байгууламжийн ангилал, зориулалтыг мэдэх
- Ногоон байгууламжийн төлөвлөлтийн норм, стандартыг ойлгох
- Хот суурины ногоон байгууламжийн судалгаа хийж, хэсэгчилсэн төлөвлөлт хийх
- Ногоон байгууламжийг зориулалтаас хамааран, стандартын дагуу төлөвлөх
- Төлөвлөлтийг норм, стандарт баримтлан хяналт хийх
- Хот суурин газрын цэцэрлэгжүүлэх төслийг багаар ажиллаж зохион бүтээх
- Цэцэрлэгжилттэй холбогдох норм, стандартын талаар жагсаалт гаргах, хэрэглэх
- Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн төслийн материалуудыг цуглуулах, дүн шинжилгээ хийх