Гол контент руу алгасах

Тусгай хамгаалалттай газар нутаг ба түүний тогтвортой байдал


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээл нь оюутнуудад Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх үндсэн ойлголт, хамгааллын менежмент болон менежментийн төлөвлөгөө боловсруулах, мөн менежментийн үр ашигт байдлыг үнэлэх арга, аргачлалын талаар мэдлэг олгох гол зорилготой. Түүнчлэн оюутнуудад дараах мэдлэгийг олгоно. Үүнд:

  1. Тогтвортой хөгжлийн зорилтод ТХГН-ийн гүйцэтгэх үүрэг
  2. ТХГН-ийн ангилал болон тэдгээрийн менежментийн зорилго
  3. ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах үйл явц
  4. ТХГН-ийн менежментийн үр ашигт байдлыг үнэлэх үйл явц
  5. ТХГН-т тулгамдаж буй асуудлууд
Түүнчлэн Монгол орны ТХГН-ийн талаар бүрэн цогц мэдээлэл өгч, шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Энэ хичээлээр ТХГН-ийн менежментийн үр ашигт байдлыг үнэлгээний МЕТТ аргачлал болон хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын (MIRADI-д суурилсан) талаар судална. Уг хичээл нь байгалийн ухааны салбарын магистр, докторын хөтөлбөрийн байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны менежменттэй илүү уялдана. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, засаглал, тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн холбогдож буй талаар ойлголт өгнө. Хичээлийн хүрээнд мэдээ цуглуулах, түүндээ анализ хийх, бие даан болон багаар ажиллахын зэрэгцээ хээрийн ажиглалт, илтгэл тавих, тайлан бичнэ.

This course serves as an introduction to МЕТТ of Ptotected area’s management effectiveness and MIRADI based approach for developing management plan for PAs. The course is more closely related to environmental and environmental management (and a limited exposure to multidisciplinary environmental studies) in master’s and doctoral programs in natural scince. It also provides a basic undertanding of PA management and governance, and how protected areas are linked to sustainable development goals. During the course, students will collect and analyze data, work independently and in teams, and make field observations, presentations, and reports.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Эзэмших мэдлэг:

  • ТХГН-ийн сүлжээ болон ТХГН-ийн менежментийн тухай ойлголт
  • ТХГН-ийн засаглал, түүний гол оролцогчид
  • ТХГН-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал
  • ТХГН-ийн менежментийн үр ашигт байдлыг үнэлэх аргачлал
  • Оролцогч талуудын уулзалт зохион байгуулах, мэдээллийн анализ, дүн шинжилгээ

Эзэмших чадвар, дадал:

  • ТХГН нь байгаль хамгаалал болон тогтвортой хөгжлийн зорилгод ямар үүрэгтэй болохыг дүгнэх
  • ТХГН-т тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийх
  • МЕТТ-г ашиглан ТХГН-ийн менежментийн үр ашигт байдлыг үнэлэх
  • MIRADI программ ашиглах
  • Хээрийн судалгаа, ажиглалт хийх
  • Тайлан бичих, багийн хэлэлцүүлэгт оролцох, илтгэл хэлэлцүүлэх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал
  2. Байгаль орчны хамгаалал

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Ахлах багш Н.Оюунчимэг


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: oyunchimeg@seas.num.edu.mn

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистр, докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.