ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Уг хичээлийн зорилго нь оюутнуудад агаар мандалд явагдах аливаа үйл явцын учир шалтгаан, орчны цаг уур, уур амьсгал, агаарын бохирдлын эх үүсвэр, үр нөлөөг тодорхойлох, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх, тооцоолох аргачлалын талаар мэдлэг олгох зорилготой. Тус хичээл нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.
- Агаар мандлын динамик процессын тухай ойлголтыг оюутанд цэгтэй мэдлэг болгон хүргэх
- Агаарын чанар болон бохирдлын тухай ойлголтыг оюутанд мэдлэг болгон хүргэх
- Агаарыг бохирдуулагчдын нөлөөллийн хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх аргазүйг оюутанд мэдлэг болгон хүргэх
Түүнчлэн энэ хичээлээр агаарын бохирдлыг бууруулах, эрсдэлийг багасгах менежментийн чухал болохыг мэдэж авна.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Энэхүү хичээлээр агаар мандалд явагдах аливаа үйл явцын учир шалтгаан, орчны цаг уур, уур амьсгал, агаарын бохирдлын эх үүсвэр, үр нөлөөг тодорхойлох, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх, эх үүсвэрийг тооцоолох аргачлалын тухай судална. Уг хичээл нь байгалийн ухааны салбарын магистр, докторын хөтөлбөрийн бодлого төлөвлөлт, менежмент, хүрээлэн буй орчны нийгмийн талын суурь ухагдахуунтай, үүн дотроо хүрээлэн буй орчны бохирдол, агаарын бохирдлыг бууруулах менежменттэй илүү уялдана. Хичээлийн хүрээнд мэдээ цуглуулах, түүндээ анализ хийх, бие даан болон багаар ажиллахын зэрэгцээ хээрийн ажиглалт, илтгэл тавих, тайлан бичнэ.
This course examines the causes of any atmospheric process, the ambient climate, the climate, the sources and effects of air pollution, the assessment of risks to human health, and the methodology for estimating sources. The course is more relevant to the master's and doctoral programs in science, policy planning, management, and basic social concepts of the environment, including atmosphere and air pollution reduction management. In addition, it introduces students to the urban environmental pollution management, and integrated air pollution reduction management The course includes data collection, data analysis, individual and group exercises, field work, seminar presentation and report writing.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Эзэмших мэдлэг:
- Агаар мандлын динамик процессын тухай ойлголт
- Агаарын орчил хөдөлгөөн болон тэдгээрийн хоорондын харилцан уялдаа, хамаарал
- Агаар мандлын орчил хөдөлгөөний үр дүн ба уур амьсгал
- Агаар мандалд үзүүлэх хүний хүчин зүйлийн нөлөөлөл
- Агаарын чанар, бохирдол болон бохирдуулагчид
- Агаарын чанарын үнэлгээ
- Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ
Эзэмших чадвар, дадал:
- Агаар мандалд явагдах аливаа процессын хоорондын харилцан уялдаа, хамаарлыг ойлгох
- Агаарын бохирдлын нөлөөллийн анализ хийх
- Агаарын бохирдлоос үүдэлтэй хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг хийх
- Тайлан бичих, багийн хэлэлцүүлэг, ярилцлага хийх