ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Уг хичээлийн зорилго нь оюутнуудад эрсдэлийн үнэлгээ ба менежмент, түүний ойлголтууд, эрсдэлийн үнэлгээний тооцоонууд, хэрэглээ, бодлого шийдвэр гаргалтын талаарх мэдлэг олгох зорилготой. Мөн түүнчлэн энэ хичээлээр эрсдэлийн үнэлгээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох өртөлтийн үнэлгээний арга зүй, аюулаас хэрхэн зайлсхийх, эрсдэлийн менежментийн бодлого шийдвэр хэрхэн гаргах, түүн дээр тухайн газрын иргэд, аж ахуйн нэгжтэй хэрхэн хамтран ажиллах зэрэг практик ойлголтуудыг өгөхөөс гадна статистик тооцоог хийж үр дээр үндэслэн эрсдэлийн менежментийг хэрхэн үр ашигтай хийх зэрэг эрсдэлийн үнэлгээний тооцоог чанарын болон тоо хэмжээний судалгааны аргад тулгуурлан дүгнэлт гаргаж сурах зэрэг практик ач холболтой болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Орчин үеийн нийгэм нь шинжлэх ухаан, технологийн ашиг тусыг ашигласнаар тэдгээрийн ашиглалтаас үүсэх эрсдэлийг үнэлэх, ойлгох, зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү сэдэвчилсэн чиглэлээр явагдсан лекц, хэлэлцүүлгээр оюутнуудад эрсдэл, менежментийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн судлахад чиглэгдсэн болно.
Modern society, while taking advantage of the benefit from the advent of science and technology which need to assess, understand and govern the risks arising from their use. Through the lectures and discussions in this topical area by students are expected to deepen their understanding of risk and risk management.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Эзэмших мэдлэг:
Эрсдэл, эрсдэлийн үнэлгээ ба менежментийн талаарх мэдлэг, түүнчлэн эрсдэлийн үнэлгээний тооцоо, анализ хийх чадвартай болох; улмаар зохих төслийг боловсруулах, бэлтгэх, хариу өгөх, шийдвэр гаргах замаар эрсдэлийг удирдан зохион явуулах чадвартай болж нийгэмд хувь нэмрээ оруулахуйц мэдлэг чадвар эзэмшинэ.
Эзэмших чадвар, дадал:
- Аюулыг таних
- Эрсдэлийг үнэлэх
- Статистик боловсруулалт хийх
- Үр дүнгээ R хэл дээр боловсруулах
- Бодлогын түвшинд шийдвэр гаргах
- Тайлан бичих, багийн хэлэлцүүлэг, ярилцлага хийх