Гол контент руу алгасах

Хөрсний бохирдол, түүнийг бууруулах арга зам


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Уг хичээлийн зорилго нь байгаль орчин, хүрээлэн буй орчны мэргэшиж буй судлаач, мэргэжлийн оюутануудад хөрсний бохирдолын тухай ойлголт, түүнийг тодорхойлох аргазүй, хөрсний бохирдлыг бууруулах сааруулах арга, аргачлалын талаар мэдлэг олгоход чиглэгдэнэ. Тус хичээлийн агуулга нь хөрсний хими физик шинж чанар, шингээх цогцод тулгуурласн хөрсний бохирдлын үйл явц, нөлөөллийн талаар цогц ойлголт эзэмшин, түүний шинж чанарт тулгуурлан, бохирдлыг бууруулах, саармагжуулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Энэхүү хичээлээр хүрээнд хөрсний бохирдолыг үүсгэж буй эх үүсвэрүүдийг тодорхойлох, хөрсний бохирдлын өнөөгийн түвшинг үнэлэх, түүнээс хүрээлэнбуй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлийг илрүүлэх, тооцоолох аргазүйг эзэмших, мөн хөрсний бохирдлыг бууруулах арга, технологи боловсруулахд шаардлагатай суурь ойлголтуудын талаар цогц ойлголт авна. Уг хичээл нь байгалийн ухааны салбарын магистр, докторын хөтөлбөрийн бодлого төлөвлөлт, менежмент, хүрээлэн буй орчны суурь ухагдахуунтай, үүн дотроо байгаль орчин- хөрсний чанарын тухай ойлголттой илүү уялдана. Хичээлийн хүрээнд мэдээ цуглуулах, түүндээ анализ хийх, бие даан болон багаар ажиллахын зэрэгцээ хээрийн ажиглалт, илтгэл тавих, тайлан бичнэ.

This course will be focusing on how to determine the soil contamination and to estimate the environment and human health risk. It provides master and doctoral students coming from natural science backgrounds (and a limited exposure to multidisciplinary environmental studies) with a basic understanding of social aspects of environmental sciences, management and policy, in particular, those related to environment quality. The course includes data collection, data analysis, individual and group exercises, field work, seminar presentation and report writing.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Эзэмших мэдлэг:

  • Хөрсний хими шинж чанар, шингээх цогцын тухай ойлголт
  • Хөрс бохирдуулагч бодис, элементийн задрал, шингэлт
  • Хөрсний бохирдол, түүний төрлүүд, тодорхойлох аргазүй
  • Хөрсний бохирдолоос үзүүлэх сөрөг нөлөөлөл, тодорхойлох аргазүй
  • Бохирдол бууруулах, цэвэршүүлэх аргазүй сонгох, хэрэгжүүлэх

Эзэмших чадвар, дадал:

  • Хөрсний бохирдолын судалгаа: талбайн болон лабораторийн шинжилгээ
  • Хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл тооцоолох
  • Хөрсний бохирдлыг бууруулах аргуудыг харьцуулах, үр нөллөөг нэмэгдүүлэх боломж
  • Тайлан бичих, багийн хэлэлцүүлэг, ярилцлага хийх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал
  2. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр:

  1. Хөрсний судалгааны арга
  2. Хөрсний чанарын үнэлгээ

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Дэд профессор Д.Даваадорж


Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Газарзүйн тэнхим
Цахим шуудан: davaadorj@num.edu.mn

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистр, докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.