Гол контент руу алгасах

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН СУДЛАЛ


NUM

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээл нь оюутнуудад хүрээлэн буй орчин ба байгаль орчин, тэдгээрийн ялгаа болон хүн төрөлхтний хөгжил, тэдний ахуй амьдрал байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар үндсэн үндсэн мэдлэг олгоно. Дэлхийн улс орнууд амьдрах орчноо доройтуулан эдийн засгийн өсөлт хөгжлийн төлөө улайрах болсон энэ цаг үед хөгжлийн зөв бодлогод тулгуурлан хүрээлэн буй орчноо аврах шаардлага хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалд тус хичээлийн ач холбогдол туйлын өндөр юм.

    ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

    Хүрээлэн буй орчин судлал хичээлээр зөвхөн байгаль, экологи, хүрээлэн буй орчны талаар төдийгүй мөн хүн, нийгмийн амьдралын тухай, тэдгээрээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, энэхүү нөлөөг бууруулах арга замын талаар авч үзнэ.

    Environmental studies is not only teaching about the environment. It is also about the people and the effect of their life on the environment. Environmental education emphasizes the exploration of attitudes and values, and the development of the knowledge and skills so that people will actively participate in decision making in the world around them.

    ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

    Эзэмших мэдлэг:

    • Хүрээлэн буй орчны үйл явцыг ойлгох
    • Хүрээлэн буй орчны үйл явцын шууд болон шууд бус нөлөө тэдгээрийн шалтгааныг тодорхойлох
    • Хүрээлэн буй орчны талаар цогц мэдлэг эзэмшиж
    • Өөрсдийн амьдарч буй хүрээлэн буй орчны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж

    Эзэмших чадвар, дадал:

    • Өөр өөр орчин дахь орчны ялгаатай өөрчлөлтийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх
    • Нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлж цэгнэхийн сацуу нийгмийн хөгжлийн бодлого ба байгаль хамгаалах хэрэгцээ шаардлагын хооронд үүсээд байгаа зөрчлийг арилгахад чиглэсэн эерэг хандлагыг өөрөөсөө эхлэн улс нийгмийн хэмжээнд төлөвшүүлэх чадвартай болно.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Байхгүй

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Профессор Ч.Сономдагва


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: ch_sonomdagva@num.edu.mn

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Course Staff Image #1

Дэд профессор Д.Батсүрэн


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: batsuren@seas.num.edu.mn

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Course Staff Image #1

Дэд профессор Н.Оюунчимэг


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: n.oyunchimeg@num.edu.mn

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Бакалавр түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.

Элсэх