ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Энэхүү хичээлийн үндсэн зорилго олон улсын хэмжээнд тогтвортой хөгжлийг хангах бодлого, стратегийг хэрэгжүүлэх глобал хөгжлийн явцыг ажиглах, үнэлэлт дүгнэлт өгөх, байгаль орчны чиглэлээрх глобал олон талт хамтын ажиллагааны механизмыг МУ-ын ногоон хөгжлийн стратеги, тогтвортой хөгжлийг хангахад оновчтой ашиглах мэдлэг чадвар, харилцааны өндөр мэдрэмжтэй үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Ингэхдээ тогтвортой хөгжлийг олон улсын харилцаа, улс хоорондын зөрчил тэмцлийн хүрээнд олон салбар дундын судалгааны арга барилтай танилцана.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан дэлхий нийтийн хамтын ажиллагааны хөгжлийн түүхийг ХХ, ХХI зууны эхэн үеийн түүхэн үйл явдлуудтай холбон авч үзэхдээ салбар дундын судалгааны аргачлалд тулгуурлана. Улс орны хөгжлийн стратегиуд өөр боловч нийтлэг зорилго, үнэт зүйл, үзэл баримтлал, хөгжлийн загварууд даяаршил, хамтын ажиллагааны нөлөөгөөр улам бүр ижилсэж байгааг уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, агаарын бохирдол, олон улсын далайн болон сансрын нөөцийг хүн төрөлхтний амьдрах орчин сайжруулах, байгаль орчны хамгаалах чиглэлд хамтарч ашиглах нийтлэг хүсэл эрмэлзлэлтэй холбон авч үзнэ. Ингэхдээ Монгол улсын ХБО-ны асуудлыг тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх бодлогын хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар харьцуулан судлана.
This subject is contained to compare the historical events of XX and XXI with global cooperation development. The development strategies are different, based on the similar goal, values, concepts, and development models are becoming more and more aligned through globalization and cooperation. Climate change, global warming, air pollution, international marine and space resources will be considered in connection with the common desire to share. It will compare the implementation of policies and international cooperation projects and programs to identify and implement the environmental problems in Mongolia within the framework of the 17 Sustainable Development Goals.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Хүрээлэн буй орчны асуудал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар дэлхий нийтээрээ хэрэгжүүлж буй бодлого, Монгол улсын үндэсний стратеги хөтөлбөр ногоон хөгжлийн үзэл баримтлалын талаар тодорхой ойлгох, Монгол улсын байгалийн нөөц, түүнийг ашиглах талаар хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын байдал, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг тодорхойлох зэрэг асуудлаар системтэй мэдлэгтэй болно. Бизнес, эдийн засаг, хууль эрхзүй, байгаль орчны зэрэг олон салбаруудын мэдээлэл ашиглан салбар дундын асуудлыг нэгтгэн дүгнэж уялдаа холбоо, дэс дарааллыг тодорхойлж учир шалтгааныг судалгааны (тоон болон чанарын) арга зүй ашиглан тайлбарлах чадвартай болно.