ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Тус хичээлийн зорилго нь газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлалын аргаар газар нутгийн геоморфологийн шинж чанарт тулгуурлан голын сав газрын хил заагийг загварчлах аргад суралцахад оршино. Хичээлийг судлах нь усны сав газрын талбай, периметр, хил зааг, голын сүлжээ, сав газрын төв цэг гэх мэт ус зүйн судалгаа гүйцэтгэх, усны сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэдээллийг боловсруулж сурах ач холбогдолтой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
ArcGIS, ArcHydro, ILWIS программууд болон хиймэл дагуулын мэдээг ашиглан усны сав газрын хил заагийг тухайн газрын геоморфологийн шинж чанар дээр тулгуурлан өндөр нарийвчлалтайгаар тодорхойлно. Үүнээс улбаалан тухайн сав газрын ус хураах талбай, урсцын чиглэл гэх мэт 16 үндсэн хэмжигдэхүүнүүдийг загварын үр дүнг түүвэрлэн авч, дараагийн судалгаа, шийдвэр гаргалтад ашиглах боломжтой. Мөн усны сав газрын ус хураах онолын мэдлэгийг эзэмшинэ.
Using ArcGIS, ArcHydro, ILWIS software and satellite-based DEM data, river catchment area can be delineated accurately, based on terrestrial geomorphological characteristics. Considering accurate delineation, in total 16 parameters such as water collection area, flow direction can obtain. The modeling result is applicable for another research and decision making. Moreover, theoretical knowledge of river catchment will be taught.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Энэхүү хичээлийг судалснаар усны сав газрын тухай ерөнхий мэдлэг, түүнийг мэргэжлийн программ ашиглан тодорхойлох чадвар, загварчлалын алдааг тодорхойлох, түүнийг засварлах, загваруудын харьцуулалтыг хийх чадвар, усны сав газрын онолын мэдлэгийг эзэмшинэ.