Гол контент руу алгасах

Хүрээлэн буй орчин судлал


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээл нь оюутнуудад хүрээлэн буй орчин ба байгаль орчин, тэдгээрийн ялгаа болон хүн төрөлхтний хөгжил, тэдний ахуй амьдрал байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар үндсэн мэдлэг олгоно. Дэлхийн улс орнууд амьдрах орчноо доройтуулан эдийн засгийн өсөлт хөгжлийн төлөө улайрах болсон энэ цаг үед хөгжлийн зөв бодлогод тулгуурлан хүрээлэн буй орчноо аврах шаардлага хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалд тус хичээлийн ач холбогдол туйлын өндөр юм.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Хүрээлэн буй орчин судлал хичээлээр зөвхөн байгаль, экологи, хүрээлэн буй орчны талаар төдийгүй мөн хүн, нийгмийн амьдралын тухай, тэдгээрээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, энэхүү нөлөөг бууруулах арга замын талаар авч үзнэ.

Environmental science is not only teaching about the environment. It is also about the people and the effect of their life on theenvironment. Environmental education emphasizes the exploration of attitudes and values, and the development of the knowledge and skills so that people will actively participate in decision making in the world around them.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Эзэмших мэдлэг:

  • Хүрээлэн буй орчны асуудлууд ба тэдгээрийн шалтгаан
  • Экосистем, биологийн олон янз байдал, эволюц
  • Хүн төрөлхтөн ба түүний нөлөөлөл
  • Тогтвортой байдал, нийгэм, эдийн засаг, байгаль орчин
  • Усны нөөц баялаг ба бохирдол
  • Нөхөн сэргээгдэх ба сэргээгдэхгүй нөөц баялаг
  • Агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлт
  • Хотжилт ба түүний нөлөөлөл

Эзэмших чадвар, дадал:

  • Өөрийн амьдралын хэв маяг хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх, дүгнэх
  • Тогтвортой байдал нь олон хүчин зүйлсээс хамаардаг болох
  • Экологийн ул мөр үнэлэх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчны бодлого, менежмент

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Профессор О.Алтансүх


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: altansukh@seas.num.edu.mn

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистр, докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.