Гол контент руу алгасах

Орон зайн олон шалгуурт анализ


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээлийн зорилго нь орон зайн олон шалгуурт анализ ашиглан аливаа шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээ бэлтгэх чадвар сургахын зэрэгцээ мэдээ боловсруулалтын онолын мэдлэг олгоход чиглэнэ. Хичээлийг судалснаар орон зайтай холбоотой аливаа шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх шинжлэх ухааны мэдлэг бүтээх ур чадварт суралцах ач холбогдолтой.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

ILWIS программ болон орон зайн сэдэвчилсэн мэдээнүүдийг ашиглан орон зайн шийдэлтэй холбоотой шийдвэр гаргалт хэрэгтэй мэдээ боловсруулах, түүнийг шийдвэр гаргагч нарт зориулан бэлтгэх, түүнийг хувилбаруудыг бэлтгэх, үр дүнг ашиглан газрын зураг бэлтгэх ур чадварыг эзэмшинэ. Растер мэдээний тухай онолын мэдлэг олгохын зэрэгцээ загварт ашиглах мэдээний онцлогийг математик тооцооллын үндэстэй холбон тайлбарлана.

Applying ILWIS software and spatial thematic dataset; the students will learn knowledge of the spatial data analysis and development that is useful for decision making, related to the spatial best solution, and developing different alternatives, and draw thematic map using data analysis. Moreover, theoretical knowledge on raster data will gain and data, uses for spatial modeling will explain on the basis of mathematical calculation.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Энэхүү хичээлийг судалснаар орон зайн мэдээг ашиглан тухайн асуудлыг шийдэх орон зайн шийдэл бүхий хувилбаруудыг боловсруулж сурах, түүнийгээ газрын зураг хэлбэрээр танилцуулах чадвар, шийдлийн хувилбаруудаа онолын үүднээс тайлбарлах мэдлэгийг эзэмшинэ. Мөн ILWIS программ ашиглан орон зайн анализ хийх ур чадварт суралцана.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал ENVI700
  2. Орчны судалгааны статистик боловсруулалт ENVI602
  3. Газарзүйн мэдээллийн системийн үндэс
  4. Зайнаас тандан судлалын үндэс

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Профессор О.Алтансүх


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: altansukh@num.edu.mn
Утас: 91993096

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистрын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.