Гол контент руу алгасах

Байгаль хамгаалал ба тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээл нь байгаль орчны хамгаалах уламжлалт болон орчин үеийн арга хэрэгсэл, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд, байгаль хамгаалах/нөхөн сэргээх талаар хүн төрөлхтний авч буй арга хэмжээ, үүнд шинжлэх ухаан, улс төр, бизнес, хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, тогтвортой хөгжлийн асуудлын талаар оюутнуудад өргөн хүрээний ойлголт мэдлэг олгож, дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль орчны асуудлуудыг экологийн шинжлэх ухааны суурь ойлголт болон байгаль хамгааллын үүднээс авч судлахаараа ач холбогдолтой.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Байгаль хамгаалал хичээл нь байгаль орчин болон экологийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэг дээр тулгуурлан байгаль орчныг хамгаалах уламжлалт болон орчин үеийн арга хэрэгсэл, тэдгээрийн ашиглалт, байгаль хамгааллын төлөвлөлт болон удирдлагын үндсэн ойлголт, тогтвортой хөгжлийн үндсэн зарчмууд, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийн ашиглалт болон хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлын асуудлууд, газар ашиглалт, нөхөн сэргээлтийн талаар заах онол, семинарын хичээл юм. Мөн байгаль хамгаалах практикт ашигладаг төрөл бүрийн арга хэрэгсэл, нээлттэй стандарт, тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөлт, менежмент, дасан зохицох менежмент зэрэг сэдвийг хамарна.

This subject is divided into two sections, namely geographic information system-remote sensing and its application. The following contents are included in the first section: introduction to GIS, the real world and representations of it, geographic information and spatial data types, organizing one’s spatial data, the temporal dimension, data processing systems, stages of spatial data handling, database management systems, metadata, determining and mapping position, data quality, spatial referencing, measures of location error on maps, satellite-based positioning. In the second section, GIS-RS application, topo map, spatial visualization, spatial data characteristics, metadata, map development and satellite image processing are included.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тус хичээлийг судалснаар байгаль хамгааллын үндсэн онол, арга хэрэгслийн талаар суурь мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ байгаль орчинд учирч буй аюул дарамтыг үнэлэх, байгаль хамгааллын төлөвлөлтийн аргазүй, программ хангамжийг ашиглах чадвар, дадлыг олж авна. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг үндсэн сурах бичигт суурилан олж авна. Байгаль хамгаалал хичээлийг судалснаар оюутнууд дараах чадварт суралцсан байна. Үүнд:

  • Байгаль хамгаалах өнөөгийн практик болон үндсэн онолын үзэл баримтлалд шүүмжлэлтэй хандах
  • Байгаль хамгаалах практик, байгаль орчны менежментэд хүн, зах зээл, шинжлэх ухааны байр суурь, үндэслэлд дүн шинжилгээ хийх
  • Онолын мэдлэг, байгаль хамгаалал, төлөвлөлтийн арга хэрэгслийг практикт ашиглах
  • MIRADI программ ашиглан тусгай хамгаалалттай газрын төлөвлөлтийн аргазүйн дагуу менежментийн төлөвлөгөө боловсруулах
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигт байдлыг МЕТТ аргаар үнэлэх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал ENVI200
  2. Тогтвортой хөгжил ба ногоон хөгжлийн бодлого ENVI301

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

  1. Ногоон хөгжлийн бодлого, стратеги ENVI404

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 1:

Course Staff Image #1

Дэд профессор Н.Оюунчимэг


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: n.oyunchimeg@num.edu.mn
Утас: 88000749

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Course Staff Image #1



АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.