Гол контент руу алгасах

Хүрээлэн буй орчны менежмент


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Тус хичээлийн зорилго нь хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэг, байгалийн тогтолцооны талаархи мэдлэг; хүн төрөлхтөн байгалийн тогтолцооны нэг хэсэг болохын хувьд хүрээлэн буй орчны нөхцлөөс хэрхэн хамаардаг тухай; байгалийн системд хүний үйл ажиллагаанаас үүсэх олон төрлийн нөлөөллийг үнэлэх; байгалийн системийг удирдах хэрэгцээний тухай ойлголт; хойч үеийнхнийхээ хэрэгцээг хангах чадварыг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангах тогтвортой хөгжлийн тухай ойлголт; байгаль орчин, бүх организмын сайн сайхны төлөө хариуцлага, санаа тавих мэдрэмж; байгаль орчны асуудлаар өөрсдийн үнэт зүйлсийн талаарх мэдлэг; Бусдын үнэт зүйлийг ухамсарлах; шинэ мэдлэг, туршлагын үүднээс өөрсдийн хандлагыг эргэн харах хүсэл эрмэлзэлтэй болгох; цаашид суралцах, хувь хүний хөгжил, орон нутгийн болон дэлхийн байгаль орчны асуудалд оролцох сайн үндэс суурь болно.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Хичээлийн хөтөлбөрийг 12 сэдэвт хуваасан бөгөөд эдгээр нь Хүний хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэг бүр, тэдгээрийн харилцан шүтэлцээний тухай ойлголтыг хөгжүүлэх зорилготой юм. Энд: Хүрээлэн буй орчны менежментийн удиртгал, Чулуулаг ба ашигт малтмал, тэдгээрийн ашиглалт; Эрчим хүч ба байгаль орчин; Хөдөө аж ахуй ба хүрээлэн буй орчин; Ус ба түүний менежмент; Байгалийн гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх; Агаар мандал ба хүний үйл ажиллагаа; Хүн ам ба хүрээлэн буй орчин; Байгалийн экосистем ба хүний үйл ажиллагаа; Тогтвортой хөгжлийн төлөөх хүрээлэн буй орчны менежмент зэрэг болно.

The syllabus is divided into twelve topics which have been designed to develop an understanding of both the natural and the human environment. The following topics are: Environmental management introduction; Rocks and minerals and their exploitation; Energy and the environment; Agriculture and the environment; Water and its management; Managing natural hazards; The atmosphere and human activities; Human population and environment, Natural ecosystems and human activities; Environmental management to sustainable development.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тус хичээлийг судалснаар Хүрээлэн буй орчны менежментийн суурь мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ түүнийг судалгаанд хэрэглэх дүн шинжилгээний арга зүйд суралцаж, ашиглах чадвар, дадлыг олж авна. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг дэлхийн тэргүүлэх их сургуулиудаас гаргасан сурах бичгүүдэд суурилан олж авна. Уг онолын мэдлэгт суурьлан бодит сайн болон муу туршлагуудыг судалсны үндсэн дээр дараах практик ур чадваруудыг эзэмшиж, түүнийг хүрээлэн буй орчны судалгаанд ашиглаж сурна. Үүнд:

  • Хяналт шинжилгээний ажлыг төлөвлөх
  • Ашиглалтын аргуудын хязгаарлалтыг тодорхойлж, сайжруулах боломжуудыг санал болгох
  • Өгөгдөлдөө ажигласан үзэгдэл, зүй тогтол, харилцааны үндэслэлтэй тайлбарыг танилцуулах
  • Чанарын болон тоон мэдээлэлд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, дүгнэлтэд хүрэх зэрэг байна.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал ENVI700
  2. Байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ ENVI603

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

  1. Ногоон хөгжлийн бодлого, стратеги ENVI802

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Ахлах багш, доктор Б.Ариунсанаа


Монгол Улсын Их Сургууль
Инженер, технологийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: ariunsanaa.b@num.edu.mn
Утас: 86016185

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистр, докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.