Гол контент руу алгасах

Европ судлал: Европын Холбооны тогтвортой хөгжлийн бодлого


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Тус хичээлийн зорилго нь бүс нутгийн болон Европын холбоо, ЕХ-ны тогтвортой хөгжлийн бодлого болон хэрэгжилт, хэтийн төлвийн үндсэн ойлголтуудын талаар лекцийн хичээлээр мэдлэг олгоход оршино. Уг хичээлийг судалснаар суралцагч бүс нутаг, ЕХ, түүний тогтвортой хөгжлийн бодлогын судалгааны үр дүнг ашиглан нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, төсөл хөтөлбөр, тогтвортой хөгжлийн бодлогын бичиг баримтад дүн шинжилгээ хийх чадварыг эзэмших ач холбогдолтой.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Тус хичээлийн эхний хэсэгт бүс нутгийн тухай товч ойлголт, ЕХ-ны үүсэл хөгжил, өнөөгийн төлөв, Европын холбооны бүтэц, зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл явц, үйл ажиллагаа, хэтийн төлөв болон хоёрдугаар хэсэгт Европын холбооны тогтвортой хөгжлийн бодлого, гишүүн улсуудын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг гэсэн агуулгатай. Хичээлийг судалснаар ЕХ-ны тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, үр дүн, тогтвортой хөгжлийн талаарх үзэл баримтлал, нэгдсэн зарчим, үр дүнгийн үзүүлэлтүүд, санаачлага болон хэрэгжилтийн талаар ойлгоход энэ хичээлийн үр өгөөж оршино.

The course starts by introducing solid understanding of the areas studies, the EU institutions, history, decision-making, actions, policies on sustainable development and their implementation. This is important to understand how has the EU progressed towards sustainable development, EU holistic approach on sustainable development, the indicator trends, its initiative and implementation. Although the course will emphasize the understanding of past and current events in EU capacity to design, implement and monitor coherent and integrated policies for sustainable development, we will heavily rely on statistical overview of data based on multi-purpose indicators to help us understand these events.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Энэ хичээлийг судалснаар статистик тоо баримт, олон зорилгод чиглэсэн шалгуур үзүүлэлтүүдийг судлах замаар ЕХ -ын өнөөгийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах тогтолцооны үүсэл, хөгжил, онцлог, чадавхийн талаар цогц мэдлэг эзэмшинэ.

Уг онолын мэдлэгийг ашиглан аливаа бодлогын бичиг баримт, түүний хэрэгжилт, үр дүн, тоон үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, шийдэл гаргалгаа, шинэ санаа дэвшүүлэх чадваруудыг эзэмшиж, түүнийг орон судлалын судалгаанд ашиглаж сурна.

ЕХ-ны талаархи хатуу аналитик сэтгэлгээг хөгжүүлж, үзэл баримтлалын санаанаас эмпирик судалгаа руу хэрхэн шилжих талаар сайтар эргэцүүлэн бодохыг дэмжинэ.

Европын интеграцийн гол онолуудыг шүүмжлэлтэй харьцуулж, нэгтгэн дүгнэж, тогтвортой хөгжлийн бодлогыг тайлбарлах, шинжлэхэд бүтээлч байдлаар ашиглах чадвартай байх; түүний үндэслэл, үйл явц үүсэх, хэрэгжилтийг ойлгоно.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. МУИС-ийн ерөнхий суурь хичээл

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

  1. Франц, испани, итали хэлний болон орон судлалын хичээлүүд FREN 230, SPAN230, ITAL230

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Дэд профессор С.Булгантамир


Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар
Европ судлалын тэнхим
Цахим шуудан: bulgantamir.s@num.edu.mn
Утас: 99068479

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Бакалаврын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.