Д.Энхтүвшин
Ахлах багш, M.Sc.
Санхүүгийн тэнхимБизнесийн Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Хувийн санхүүгээ зөв төлөвлөж, удирдахад шаардлагатай онолын мэдлэг олгож, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлсний үндсэн дээр хувь хүний хуримтлалыг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.
Хувь хүний худалдан авалт, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, өрхийн төсөв, эрсдэлийн талаарх шийдвэрийг санхүүгийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад шаардлагатай онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт (богино, дунд, урт хугацааны), мөнгөн хөрөнгийн удирдлага, өрхийн төсөв, татвар, даатгал, эрсдэл, өгөөж, хөрөнгө оруулалт, тэтгэврийн төлөвлөлт, өв залгамжлалын талаар судлана.
1. Микро эдийн засаг
2. Макро эдийн засаг