Гол контент руу алгасах

СУРГАЛТ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ


NUM
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО

Сургалт удирдлагын системийн хэрэглээ хичээл нь МУИС-ий багш нарт зориулсан бөгөөд цахим хичээлийн төрөл, МУИС-ын цахим сургалтын талаар баримталж байгаа бодлого, цахим хичээлд тавигдах шаардлага, түүнд хэрхэн бэлтгэх зөвлөмжийг танилцуулна. Багш нарын цахим хичээл бэлтгэх зөвлөмжийн дагуу бэлэн болгосон хичээлийг сургалт удирдлагын систем болох online.num.edu.mn дээр хэрхэн хичээл үүсгэж оруулах болон хөтлөн явуулахыг сургах зорилготой

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

Цахим хичээл, МУИС-ийн цахим хичээл тавигдах шаардлага болон зөвлөмж, online.num.edu.mn дээр шинэ хичээл үүсгэх, хичээл оруулах (долоо хоног), сорил, шалгалт үүсгэх, хичээлийн тохиргоо хийх, цахим хичээл заах үйлдлүүдийг сургалт удирдлагын систем дээр хэрхэн хийх талаар үзнэ.

ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР

Хичээлийг аль болох товчхон энгийнээр хийхийг зорьсон. Долоо хоногийн хугацаанд өдөрт 2-3 цаг зарцуулахаар төлөвлөж хийсэн. Мэргэжлийн онцлогоос хамаараад зарим багш нар 1 цаг зарцуулж ч болно. Хичээл болгон ерөнхий мэдлэг олгох хэсэг, сорил, дагаж хийх гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Дагаж хийх хэсгийг бүрэн хийснээр тухайн багш энэ хичээлийн дараа online.num.edu.mn дээр өөрийн хичээлийг үүсгэж цаашид хөгжүүлээд явах бүрэн чадвартай болно.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ

Хичээлтэй холбоотой зургийг өгөгдсөн хэмжээний дагуу Power point болон Office365 дээр үүсгэж хадгалж сурна. Хичээл үүсгэх, хичээлийн тохиргоо хийж сурна. Хичээлийн видео агуулга болон бусад материал, үзүүлэн (pptx) болон бичвэр (pdf) файл үзэхээр оруулж сурна. HTML таг ашиглаж сургалт удирдлагын систем дээр зураг, томьёо гэх мэтийг оруулж сурна. Өөр өөр хэлбэрийн сорил, асуулт оруулж сурна. Сургалт удирдлагын систем дээр цахим хичээл зааж, шалгалт авч сурна.

Requirements

Add information about the skills and knowledge students need to take this course.

Багш нар

Course Staff Image #1

PhD Б. Ганбат

Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим
Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
Монгол Улсын Их Сургууль
mail:ganbatb@num.edu.mn

Түгээмэл асуулт, хариулт

Хичээл үзэхэд ямар мэдлэг шаардлагатай вэ?

Ямар нэг тусгай мэдлэг шаардлагагүй

Хичээл үзэхэд юу бэлтгэх вэ?

Интернет холбогдсон компьютер

Ямар интернет хөтөч ашиглах вэ?

Open EDX платформ нь дараах интернет хөтөч програм дээр ажиллана. Үүнд: Chrome, Edge, Firefox, Internet Explorer, or Safari.

Хөтөч програмуудын жагсаалт

  1. Хичээлийн дугаар

    NUM001
  2. Хичээл Эхлэх

  3. Хичээл Дуусах

  4. Тооцоолсон чармайлт

    3:00