Д.Ганхүрэл
Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим
mail:gankhurel@num.edu.mn
Энэ хичээлийг судалснаар оюутан хүний эрхийн тухай үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах механизмтай танилцаж, өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанарыг хүндлэх хандлага, дадлыг төлөвшүүлж, тодорхой тохиолдолд хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг үндэслэлтэйгээр тодорхойлох чадварыг эзэмшинэ. Үүний үр дүнд оюутнууд хүний эрхийн утга учир, ач холбогдлыг танин мэдэж, хүний эрхийн талаар мэдлэгтэй иргэн болж төлөвшинө. Аливаа улсын иргэдийн олонх нь ардчиллын үнэт зүйл, түүний дотор хүний эрхийн үндсийг ойлгож, хамгаалдаг бол тухайн улсад ардчилал хөгждөг.
Энэ хичээлээр хүний эрхийн онолын үндэслэл, түүхэн хөгжил, ангилал, ач холбогдол, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хамгаалагдсан үндсэн эрхүүдтэй танилцаж, хүнийг эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмын талаар ойлголттой болно. Түүнчлэн, хувийн эрх, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, бүлгийн эрхийг тус бүрийн онол, түүх, онцлог, Монголын болон олон улсын жишээ, тодорхой тохиолдолд тулгуурлан нарийвчлан судлана.
Энэ хичээл нь нийт 16 лекц болон 16 семинарын хичээлээс бүрдэх бөгөөд долоо хоног бүр 1 лекц, 1 семинараар хичээллэнэ. Лекцийн хичээлүүд нь онлайн хэлбэрээр энэ платформд байрших бол, семинарын хичээл танхимаар орно. Лекцийн хувьд 2-3 видео хэлбэрээр байршсан байх бөгөөд тухай бүрт хяналтын буюу бататгах асуултыг оруулж өгсөн. Түүнд зөв хариулсанаар оюутан тус лекцийн хичээлийг үзсэнд тооцно.
Энэ хичээлийг судалснаар оюутан дараах чадварыг эзэмшинэ:Хүний эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн болон олон улсын гэрээний заалтыг тайлбарлах;Тодорхой тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэхэд анализ хийх (фактын болон хууль зүйн анализ хийх);Үндсэн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эх сурвалжийг тодорхойлох, судалгаа хийх;Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд гомдол гаргах;Зөрчигдсөн эрхээ үндэсний хэмжээнд хамгаалах бүх аргыг хэрэглэсний дараа олон улсын хэмжээнд хамгаалуулах, гомдол гаргах;өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанар хүндлэх, хүний эрхийг хамгаалах хандлага, дадлыг төлөвшүүлэх.
none.
Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим
mail:gankhurel@num.edu.mn
The Open edX platform works best with current versions of Chrome, Edge, Firefox, Internet Explorer, or Safari.
See our list of supported browsers for the most up-to-date information.
Your answer would be displayed here.