ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Хот тохижуулалтын загвар, тэдгээрийн олон янз байдал, хот тохижилтонд тохиромжтой мод бут сөөг ургуулах арга зүй, мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино.
1. Ногоон байгууламжийг стандартын дагуу зохион байгуулах төлөвлөгөөг хэрхэн боловсруулах арга аргачлалд суралцуулах;
2. Ногоон байгууламжт, цэцэрлэгжүүлэлтийн талаарх онолын ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх;
3. Ногоон байгууламжийн дизайн, ландшафтын онцлогт тохирсон хэлбэржүүлэлт хийх, хотын гоёл чимэглэлд ашиглаж болох мод бут сөөгийг тариалах, тэдгээрийн хортон шавьжаас хамгаалж арчилж тордох, хортон шавьжаас урьдчилан сэргийлэх аргачлал чадамжид суралцуулах.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Хотын ногоон байгууламж хичээлээр хотын ногоон байгууламжийн ангилал, хотын ногоон байгууламжийн мод бут сөөгийг сонгох, мод бут сөөгийг тарих арга зүй, ногоон байгууламжийн мод бут сөөгийг арчилж тордох арга зүй, хортон шавьжтай хэрхэн тэмцэх, хотын ногоон байгууламжийн мод сөөгийг хэлбэржүүлэн засах арга зүй, цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлт хийх, хотын ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийн талаарх онолын үндсэн ойлголт ухагдахуунуудыг үзнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
- Мэдлэг: Байгаль орчныг хамгаалах технологийн төгсөх ангийн оюутнууд цэцэрлэг, ногоон байгууламжийн талаарх шинжлэх ухааны үндэстэй онол, дадлагын мэдлэгтэй, түүнийгээ хэрхэни хийж ажлын төлөвлөлт аргазүйгээр хэрхэн хангах тухай мэдлэгүүдийг эзэмшинэ.
- Чадвар: Энэ хичээлийг үзсэнээр цэцэрлэг, ногоон байгууламжийн талаарх шинжлэх ухааны үндэстэй онол, практикийн гүнзгий мэдлэгтэй, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага, нормативт заасан хэмжээнд хүрсэн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт бий болгох чиглэлд бие даан ажиллах чадвартай мэргэжилтэн гарах болно. Түүнчлэн хотын ногоон байгууламж, хотын байгууламжийн тохижуулалтанд тавигдах ерөнхий шаардлага, хотын гоёл чимэглэлд ашиглаж болох мод бут сөөгийг тариалж ашиглаж, тэдгээрийн хортон шавьжаас хамгаалах тэдгээрийг арчилж тордох, хортон шавьжаас урьдчилан сэргийлэх арга зүйг эзэмшихэд чиглэгдэнэ.
- Хандлага: Өөрийн үзэл бодол байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх,
ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж харж, авч чадаж байгаа байдал; Багийн гишүүн байх, бусдыг төлөөлөх чадварын хөгжлийг мэдрэх; Ялгаатай үзэл бодол, түүнийг хүлээн зөвшөөрөх, үл зөвшөөрөх байр сууринд хандах хандлага төлөвшүүлэхийг зорино.