ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Тус хичээлийн зорилго нь байгалийн бүрэлдэхүүн хэсэг, байгалийн үүсэл хөгжил, байгалийн шинжлэлийн хөгжлийн чиг хандлагуудын талаархи мэдлэг; байгаль шинжлэлийн хамаарах хүрээ ойголт, байгальд хүний үйл ажиллагаанаас үүсэх нөлөөллүүд, байгалийн бүрэлдхүүн хэсэг, түүний хэрэглээ, судалгааны орчин үеийн хандлагууд, байгалийн нөхцөл нөөцийн хэрэглээ бүхий тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль орчин, байгалийн бүрэлдхүүн хөсгүүд, билогийн олон янз байдал, байгаль орчны асуудлаар өөрсдийн мэдлэг, хуримтлуулах, мэдлэг бүтээх, орон нутаг, бага масштабад хэрэглэх, хувь хүний хөгжил сайжрах, орон нутгийн болон дэлхийн байгаль орчны судалгаа шинжилгээнд оролцох чадвар хандлагын үндэс болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Хичээлийн хөтөлбөр нь 4 том бүлэг 16 сэдвээс бүрдэнэ. Байгалийн шинжлэх ухааны хөгжлийн дүр төрх, чиг хандлага, судалгааны аргазүй, онол сургаалууд, газарзүйн орчин, геосистем, геоэкологи, агаар ус, хуурай газрын хослолууд, байгалийн бүрэдлхүүн хэсгүүдийн ашиглалт хамгаалалт, тогтвортой хөгжил, судалгааны чиг хандлагууд, Дэлхийн өмнө тулгарч буй асуудлууд, байгалийн өөрийгөө нөхөн төлжүүлэх, сэргэх чадварууд гэсэн агуулгуудаас бүрдэнэ.
The syllabus is divided into 4 groups and sixteen topics which have been designed to develop an understanding of development profile and trends of natural sciences, research methods, theoretical schools, geographical environment, geosystem, geo-ecology, air-water and terrestrial combinations, use and protection of natural components, sustainable development, research trends and its consists of content with the problems facing the world, natural self-regeneration and recovery.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Тус хичээлийг судалснаар Байгаль шинжлэлийн суурь ойлголт мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ түүнийг судалгаанд хэрэглэх дүн шинжилгээний арга зүйд суралцаж, ашиглах чадвар, дадлыг олж авна. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг ашиглах сурах бичгүүд нэмэлт унших ном материалаас олж авна. Уг онолын мэдлэгт суурьлан бодит сайн болон муу туршлагуудыг судалсны үндсэн дээр дараах практик ур чадваруудыг эзэмшиж, түүнийг байгаль шинжлэлийн судалгаанд ашиглаж сурна. Үүнд:
- Байгаль шинжлэл хүрээлэн буй орчны судалгаа, орчин үеийн чиг хандлагыг мэдэх
- Байгаль шинжлэлийн балбар ухаанууд байгалийн бүрэлдхүүн хэсгүүдийн хослолын талаар мэдэх
- Байгалийн судалгаа, шинжилгээний ажлыг төлөвлөх
- Өгөгдөлдөө ажигласан үзэгдэл, зүй тогтол, харилцан хамаарлыг судлах, тайлбарлах