Гол контент руу алгасах

Байгаль орчны аудит


NUM_EAAM

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээлийн зорилго нь байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны гүйцэтгэл, аливаа үйл ажиллагаа нь байгаль орчны эрх зүйд нийцэж буй эсэхийг хөндлөнгийн байдлаар хянаж, холбогдох дүгнэлт, зөвлөмж өгөх мэдлэг, чадварыг суралцагсдад олгох зорилготой. Энэ хичээлийг судлахын ач холбогдол нь байгаль орчны эрх зүйн бичиг баримтуудыг ашиглан аудитын шалгуур боловсруулах, аудитын багийг бүрдүүлэх, газар дээрх аудитыг амжилттай гүйцэтгэх, байгаль орчны нийцлийн аудитын дүгнэлт гаргах, үл нийцлийг залруулах ажлын төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа өргөтгөж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Байгаль орчны аудит нь манай орны хувьд 2012 оны байгаль орчны багц хуулийн өөрчлөлтөөр шинээр орж ирсэн ойлголт бөгөөд энэ талын холбогдох эрхзүйн актууд 2013 онд батлагдаж, 2019, 2025 онд шинэчлэгдсэн. БОА-тай холбоотой нэр томьёоны тайлбар, аудитын хамрах хүрээ, аудитын хууль ба түүнтэй холбогдох бусад эрх зүйн актууд, аудит ба аудитор, аудитын төрөл, удирдлагын тогтолцоо ISO14000, ISO9000 олон улсын стандарт, аудиторын ёс зүй, аудитын байгууллага ба захиалагчийн эрх-үүрэг, аудитын гэрээ, аудитын бэлтгэл-газар дээрх-төгсгөлийн үе шатууд гэх мэтийг заах онол, дадлагын хичээл юм. Уг хичээлийг судалснаар байгаль орчны аудитын дунд түвшний мэдлэг, ур чадварыг эзэмших бөгөөд туслах аудитороор ажиллаж боломж бүрдэнэ.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

  • Суралцагч байгаль орчны аудит, түүний эрх зүйн зохицуулалтын тухай ойлголт, мэдлэгтэй болно.
  • БОА-ын олон төрлүүд болох нийцэл, гүйцэтгэл, хариуцлага, усны аудит болон олон улсын байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14000, ISO9000 стандартын тухай мэдлэгтэй болно.
  • Аудиторын зан үйл, ёс зүй, зарчим, цээрлэх зүйл, бусадтай харилцах, ёс зүйн зөрчилийн тухай ойлголттой болохын зэрэгцээ аудитыг гүйцэтгэхэд шаардлагатай гэрээнүүдийн тухай мэдлэг эзэмшинэ.
  • Аудитын бэлтгэл үе шатад хийгдэх ажлуудын тухай мэдлэгтэй болохоос гадна түүний практикт ашиглах ур чадварыг эзэмшинэ.
  • Газар дээрх аудитын үе шатад хийгдэх ажлуудын тухай мэдлэгтэй болохоос гадна түүний практикт ашиглах ур чадварыг эзэмшинэ.
  • Аудитын төгсгөл үе шатад хийгдэх ажлуудын тухай мэдлэгтэй болохоос гадна түүний практикт ашиглах ур чадварыг эзэмшинэ.
  • ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

    Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

    1. Тогтвортой хот EIAM605
    2. Уур амьсгалын хямрал ба дасан зохицох шийдэл EIAM606

    Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

    1. Байхгүй

    ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ 1:

    Course Staff Image #1

    Профессор О.Алтансүх


    Монгол Улсын Их Сургууль
    Инженер, технологийн сургууль
    Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    Цахим шуудан: altansukh@num.edu.mn
    Утас: 91993096

    Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

    АСУУЛТ:

    1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
    Ахисан түвшний болон микро кредит сургалтын оюутан судлах боломжтой.

    2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
    Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.

    Элсэх