Гол контент руу алгасах

Микроэкономиксийн үндэс


NUM_Economics_department
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Оюутнуудад микро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа микроэкономиксийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох зорилготой.

Микроэкономиксийн үндэс хичээлийн хүрээнд эдийн засгийн агентуудын үйл хөдлөл, зах зээлийн тэнцвэр, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Удиртгал хичээлийн хүрээнд оюутнууд микро эдийн засгийн үндсэн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас хамаарсан эдийн засгийн тогтолцооны талаар ойлголтуудтай танилцана. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоон дахь үнэ бүрдэлт, түүнийг тодорхойлогч эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн талаар судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн онол сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрүүдтэй танилцана. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал: ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээлүүд дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Зах зээлийн давуу болон сул талуудыг тодорхойлно. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Улс орнуудын хооронд зах зээлийн хэлбэрээс хамааран ялгаатай цалин тогтох шалтгаануудыг тайлбарлана. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх үйлдвэрчний эвлэлийн оролцооны талаар авч үзнэ. Капиталын зах зээл сэдвийн хүрээнд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолж сурна. Зах зээлийн тэнцвэрт хүүгийн түвшин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар ойлголт өгч улмаар газрын үнэ болох рент хэрхэн тодорхойлогддог онцлог шинж чанартай танилцана.

Өмнө үзсэн байх хичээлийн нэр, индекс:

Математик I MAEC101

Хичээл заах багш:

Course Staff Image #1

Буянцогт Бат #1

Заадаг хичээл: Макро болон микро эдийн засгийн үндэс, байгаль орчны эдийн засаг, нөөцийн эдийн засаг#1

Course Staff Image #2

Семинарын багш: Г.Цэвээндолгор #2

Biography of instructor/staff member #2

Frequently Asked Questions

What web browser should I use?

The Open edX platform works best with current versions of Chrome, Edge, Firefox, Internet Explorer, or Safari.

See our list of supported browsers for the most up-to-date information.

Question #2

Your answer would be displayed here.