ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Тус хичээлийн зорилго нь газарзүйн мэдээллийн систем (ГМС) болон зайнаас тандан судлалын (ЗТС) үндсэн ойлголтуудын талаар лекцийн хичээлээр мэдлэг олгох, тэдгээрийн хүрээлэн буй орчны судалгаан дахь хэрэглээг лабораторийн хичээлээр сургаж, хэрэглээний чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хичээлийг судалснаар суралцагч судалгааны үр дүнг ашиглан газрын зураг боловсруулах чадварыг эзэмшинэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Тус хичээл нь ГМС-ЗТС ба түүний хэрэглээ гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт ГМС-ийн танилцуулга, бодит ертөнц ба түүний дүрслэл, газарзүйн мэдээллийн дүрслэл, орон зайн өгөгдлийг зохион байгуулах, цаг хугацааны хэмжээс, өгөгдөл боловсруулах систем, орон зайн өгөгдөл боловсруулалтын үе шатууд, мэдээллийн санг удирдах систем, мета өгөгдөл, байрлал тодорхойлолт ба зураг дээр буулгалт, өгөгдлийн чанар, орон зайн лавлагаа, газрын зураг дээрх байрлалын алдааг тодорхойлох, хиймэл дагуулд суурилсан байрлал тогтоох систем гэсэн агуулгаар орно. Удаах хэсэг нь ГМС-ЗТС-ийн хэрэглээ, байр зүйн зураг, орон зайн дүрслэл, шинж чанар, мета мэдээ, газрын зураг боловсруулалт, хиймэл дагуулын мэдээ боловсруулалт гэсэн агуулгатай.
This subject is divided into two sections, namely geographic information system-remote sensing and its application. The following contents are included in the first section: introduction to GIS, the real world and representations of it, geographic information and spatial data types, organizing one’s spatial data, the temporal dimension, data processing systems, stages of spatial data handling, database management systems, metadata, determining and mapping position, data quality, spatial referencing, measures of location error on maps, satellite-based positioning. In the second section, GIS-RS application, topo map, spatial visualization, spatial data characteristics, metadata, map development and satellite image processing are included.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:
Тус хичээлийг судалснаар ГМС-ийн суурь мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ түүнийг судалгаанд хэрэглэх ArcGIS программыг анхан шатанд ашиглах чадвар, дадлыг олж авна. Онолын мэдлэгийн хувьд хичээлийн агуулга хэсэгт бичсэн мэдлэгүүдийг “Газарзүйн мэдээллийн системийн үндэс” үндсэн сурах бичигт суурилан олж авна. Уг онолын мэдлэгийг ГМС-ийн өргөн хэрэглэгддэг ArcGIS программд суурилан дараах практик ур чадваруудыг эзэмшиж, түүнийг хүрээлэн буй орчны судалгаанд ашиглаж сурна. Үүнд:
- ArcGIS программыг компьютерт суулгах, программын анхан шатны үйлдлүүдийг сурах
- Газрын зурагт байр зүйн холболт 4 ба 9 цэгийн системээр хийх
- Цэг, зураас, талбайн шинжтэй газарзүйн юмс үзэгдлүүдийг зураглах
- Дижитайз хийж, тоон мэдээлэл үүсгэх
- Орон зайн мэдээллийн сан үүсгэх, түүнээс мэдээлэл шүүх
- Байрлал тогтоох системийн хэрэглээ
- Газрын зураг боловсруулах
- Хиймэл дагуулын мэдээ ашиглан орчны судалгаа хийх