Гол контент руу алгасах

Хот суурин газрын усны менежмент: Хотын хөх ул мөрийн аргачлал


NationalUniversityofMongolia
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Уг хичээлийн зорилго нь оюутнуудад УННМ, усны засаглал, усны бодлого, хотын усны менежмент, хотын хөх ул мөрийн аргачлалын талаар мэдлэг олгох зорилготой. ХХУМА нь нөхцөл байдлыг оношлох зорилготой бөгөөд дараах 3 хэсгүүдээс бүрдэнэ.

  1. Хотын голлох сорилтууд, тулгамдаж буй асуудлууд нь Чиг Хандлага ба Нөлөөллийн Тогтолцоогоор (ЧХНТ);
  2. Хот усны эргэлтээ хэрхэн удирдан зохион байгуулж буйг Хотын Хөх Ул Мөрийн Тогтолцоогоор (ХХУМТ);
  3. Хот усны засаглалаа хэрхэн сайжруулахыг Засаглалын Чадамжийн Тогтолцоогоор (ЗЧТ) үнэлнэ.
Түүнчлэн энэ хичээлээр хотын усны менежментийн чухал болохыг ойлгуулахын зэрэгцээ ХХУМА-ыг хэрхэн ашиглахыг зааж, өөрийн хотын усны менежментийн давуу ба сул тал, боломж ба аюулыг SWOT анализын үр дүнд мэдэж авна.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Энэхүү хичээлээр хот суурин газрын усны менежментийг үнэлдэг Хотын хөх ул мөр аргачлалын талаар судална. Уг хичээл нь байгалийн ухааны салбарын магистр, докторын хөтөлбөрийн бодлого төлөвлөлт, менежмент, хүрээлэн буй орчны нийгмийн талын суурь ухагдахуунтай, үүн дотроо усны менежменттэй илүү уялдана. Түүнчлэн оюутнуудад хотын усны менежмент, усны засаглал, усны нөөцийн нэгдсэн менежментийн талаар ойлголт өгнө. Хичээлийн хүрээнд мэдээ цуглуулах, түүндээ анализ хийх, бие даан болон багаар ажиллахын зэрэгцээ хээрийн ажиглалт, илтгэл тавих, тайлан бичнэ.

This course serves as an introduction to The city blueprint approach on urban water management. It provides master and doctoral students coming from natural science backgrounds (and a limited exposure to multidisciplinary environmental studies) with a basic understanding of social aspects of environmental sciences, management and policy, in particular, those related to water management. In addition, it introduces students to the urban water management, water governance and integrated water resource management. The course includes data collection, data analysis, individual and group exercises, field work, seminar presentation and report writing.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Эзэмших мэдлэг:

  • Хотын усны менежмент болон УННМ-ийн тухай ойлголт
  • Усны засаглал, түүний гол оролцогчид
  • Хотын хөх ул мөрийн аргачлал
  • Өөр өөр хотуудын харьцуулалт
  • Оролцогч талуудаас мэдээлэл цуглуулах, түүний анализ
  • Усны асуудал хариуцсан өөр өөр мэргэжлийн байгууллагууд
  • Хотын усны менежментийн давуу ба сул тал, боломж ба аюулын SWOT анализ

Эзэмших чадвар, дадал:

  • Хотын усны бодлогод анализ хийх
  • Усны менежментийн чухалчлах үзэл
  • ХХУМА ашиглах
  • Тайлан бичих, багийн хэлэлцүүлэг, ярилцлага хийх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал
  2. Усны менежмент

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Профессор О.Алтансүх


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: altansukh@num.edu.mn

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Магистр, докторын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.