Гол контент руу алгасах

Хотын ложистик


Urgent
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Энэ хичээлийн зорилго нь оюутнуудад хотын тээвэр ложистикийн тухай суурь мэдлэгийг лекцийн хэлбэрээр олгох бөгөөд энэхүү салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх чадваруудыг эзэмшүүлэх юм.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Энэхүү хичээл нь хотын тээвэр, ложистикийн үйл ажиллагаа болон менежементийн аргуудын талаар заана. Суралцагч нь тээвэрлэлтийн инженерчлэлийн суурь мэдлэгүүд болох тээвэрлэлтийн системийн үйл ажиллагаа, загварчлал, төлөвлөлт болон засварын тухай ойлголтуудыг хэрхэн аюулгүй, найдвартай, тохь тухтай нийгмийг бүтээхэд ашиглаж болох тухай мэдлэг олж авна. Түүнчлэн, энэхүү хичээлээр хүний эрүүл мэнд, эдийн засаг, хүрээлэн буй орчинд өнөөгийн хотын ложистикийн асуудлууд хэрхэн нөлөөлдөг тухай суурь мэдлэг олж авна. Өндөр хөгжсөн орнуудын хотуудын ложистикийн давуу тал болон тулгамдаж байгаа асуудлуудыг харьцуулан дүн шинжилгээ хийж, өөрийн оронд тулгарч байгаа тээвэр, ложистикийн асуудлуудыг шийдэх тохиромжтой санаа, шинэ шийдлүүдийг хэлэлцэж, анализ хийнэ.

This course covers different approaches to the management and operation of logistics and transportation in cities. At the end of the lecture, students will gain knowledge on transportation engineering that involves the operation, design, planning, and maintenance of transportation systems to help build safe, security and livable communities. Moreover, at the end of the course, students will obtain basic understanding of side effects in city logistics to urban economy, environment and human health. In addition, the course is to compare and analyze advantages and disadvantages of city logistics in national and international context. Finally, students will discuss a solution and their opinions for national issues in logistics based on the lecture materials and self-learning references.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Тус хичээлээр оюутнууд хотын тээвэр, ложистикийн талаар ерөнхий, суурь мэдлэгийг лекц хэлбэрээр олж авах бөгөөд өөрийн орны болон бусад орны ложистикийн давуу болон дутагдалтай талуудыг харьцуулж анализ хийснээр бодит, практик мэдлэг олж авна. Түүнчлэн, өгөгдсөн даалгаварын хүрээнд мэдээллийг хайх, хайсан мэдээллээ боловсруулж тайлан бичих, өгөгдлийг харьцуулж анализ хийх, өөрийн бодлоо илэрхийлэх, багаар ажиллах, илтгэл тавих гэх мэт ерөнхий чадваруудыг эзэмших болно.

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүрээлэн буй орчин судлал ENVI200
  2. Хүрээлэн буй орчны инженерчлэл ENEN303

Зэрэг үзэхэд тохиромжтой хичээлийн нэр, индекс:

  1. Цэвэр энергийн технологи ENEN304

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Ахлах багш Б.Энхчимэг


Монгол Улсын Их Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
Цахим шуудан: enkhchimeg.b@num.edu.mn
Утас: 99163958

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Бакалаврын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.