Проф. Э. Дамдинсүрэн
Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим
Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Электроникийг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай аналог болон тоон электрон хэлхээний онолын үндсийг судалж мэдэх. Үндсэн хялбар электрон хэлхээг лабораторид туршлагаар болон компьютер ашиглан угсарч шинж чанар үзүүлэлтүүдийг нь бие даан тодорхойлох арга барилд суралцана.
Сэдвүүд: Цахилгаан цэнэг, цахилгаан дохио, цахилгаан хэлхээ. Шугаман RC хэлхээ болон шүүлтүүр. Үйлдлийн өсгөгч ба түүн дээр хийсэн зарим схемүүд. P-n хагас дамжуулагчид. Диод түүнийг хэрэглэх, төрөл. Биполяр транзистор, түүний хэрэглээ. Оронгийн транзистор ба хэрэглээ. Дохионы генератор. Тоон техникийн үндэс: булийн алгебрын товч, логик функц ба түүнийг илэрхийлэх болон хэрэгжүүлэх аргууд. Үндсэн логик схемүүд. Комбинацын логик схемүүд: нэмэгч, дешифратор ба шифратор, мультиплексор ба демультиплексор. Дэс дарааллын логик схемүүд: триггер, тоолуур, регистр.
Суралцагч нь энэхүү хичээлийг үзсэнээр
Хагас дамжуулагчийн шинж чанар бүтцийг ойлгосноор Диод, транзистор, үйлдлийн өсгөгч, ажиллах зарчим болон шинж чанарыг тодорхойлж сурах бөгөөд тэдгээрийн зарим хэрэглээтэй танилцаж, зарим схем дээр тооцоо хийх чадвартай болно.
Тоон электроникийн үндэстэй танилцаж логик элементүүд ашиглаж хялбар электрон схемийг зохион бүтээх мэдлэг, чадварыг эзэмшинэ.
Электрон хэлхээг угсрах болон улмаар угсарсан хэлхээнийхээ ажиллагааг электрон багаж ашиглан тодорхойлох, шалгах, бие даан багаж ашиглан хэмжилт хийх чадвартай болно.
Электрон схемийг компьютер ашиглан симуляц хийдэг программ хангамжтай танилцаж өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай болно.
Энд тухайн хичээлийг судалж дууссанаар оюутны эзэмшсэн байх мэдлэг, чадвар, дадлыг жагсаан бичнэ. Ялангуяа чадвар, дадлыг бичихдээ мэдлэгийг хэрэглэх, ашиглах, аливаа асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадварыг оруулсан байна.
Оноо:
Даалгавар 34
Явцын шалгалт 36
Улирлын шалгалт 30
Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим
Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим
Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Систем маань Chrome, Firefox or Safari-ийн одоогийн хувилбарууд болон Internet Explorer-ийн version 9 болоод түүнээс хойших хувилбарууд дээр хэвийн ажиллана.
Инженерийн математик хичээлийг үзэхэд шугаман алгебрийн анхан шатны мэдэгдэхүүнтэй байвал ойлгоход давуу тал болно.