Гол контент руу алгасах

Тогтвортой хөгжлийн боловсрол


NUM-Khovd
Элсэлт Хаагдсан

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:

Ирээдүйн багш нарт ТХ болон ТХБ-ын үзэл баримтлалыг судлуулснаар тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдээлэл, мэдлэг, үзэл санааг хүргэн, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх, сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгах арга барилыг эзэмшүүлэхэд зориулагдсан. Их сургуулийн түвшинд ТХ/НХ /ТХБ талаарх мэдлэг, ойлголт, чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх, улмаар сургалт болон насан туршийн боловсролоор дамжуулан бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, үндэсний чадавхыг дээшлүүлэх чадвартай болгон төлөвшүүлэхэд чиглэнэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

-ТХ болон ТХБ-ын концепци, зарчмууд, дэлхийн хэмжээний тунхаг бичиг, харти, дүрэм, хөтөлбөрийг судлах;

-Боловсролын шинэ чиг хандлагыг ойлгох, өөрийн удирдлагатай суралцах, сэтгэлгээ, үйлдлээ өөрчлөх замаар ТХБ-ын цогц чадамжийг эзэмших, өөртөө болон байгууллагад, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд системтэй сэтгэлгээний үүднээс хандах зэрэг арга замуудад суралцан, бусдад тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх чадвартай болох;

-Тогтвортой хөгжилд хүрэх гүүр болсон ногоон өсөлт, аль болох тухайн орчныхоо байгалийн материалыг ашиглан байгальдаа ээлтэй, хүн амын амьжиргааг дэмжсэн, үр өгөөж нь үйлдвэрлэлийн өртгөөс илүү байх ногоон үйлдвэрлэл, хэрэглээ, нөөцийг үр ашигтай ашиглахын ач холбогдлын талаар мэдлэг олгож, хэт их хэрэглээгээ хэрхэн багасгаж, амьдралын хэв маягаа байгальд ээлтэйгээр өөрчилж болох санаачилгыг эхлэх хүсэл эрмэлзлийг бий болгох;

-Уур амьсгалын өөрчлөлт, энэ өөрчлөлтийн улмаас хүний амьдрал болон байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, саармагжуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллааны талаар мэдэж, экосистемд түшиглэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглүүлэн өөрсдийн оруулах хувь нэмрийг тодорхойлох, бусдад нөлөөлөх, дэмжих, оролцох арга барил эзэмших.

The course aims to give a broad introduction to Education for Sustainable Development practice and and knowledge how to implement SDGs in education. This includes an analysis of the phenomenon of sustainable development and how the concept is reflected in education policy documents and in educational practice contexts.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Мэдлэг:

  • ТХ болон ТХБ-ын концепцийн талаар мэдлэгтэй болох
  • ТХБ-ын шинэ стратегитай танилцах
  • Тогтвортой хөгжилд хүрэх аргазүйг судлах
  • ТХБ-ын үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах болон хэрэгжүүлэх аргазүйг судлах
  • Багш ажил амьдралаа тогтвортой хөгжлийн боловсролын зарчмаар хөтлөх, залуу хойч үеийнхэнд сургалтаар дамжуулан юмс, үзэгдлийг холбоо хамааралд нь таньж мэдэх сэтгэлгээний арга барил, хандлага, бусдын үзэл бодол, байр суурийг хүндэтгэн шийдвэр гаргах ёсзүй, үйл ажиллагаагаа уялдуулах, зохицуулах арга ухаан зэмшүүлэх

Чадвар:

  • Байгаль орчин, нийгэм соёл, эдийн засгийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх болон амьдралын чанарыг сайжруулахталаар эргэцүүлэн, тунгааж бодох чадвар эзэмших
  • Тэгш байдал, нийгмийн шударга ёс, шийдвэр гаргалт, нөөцийн шударга хуваарилалтын зарчмаар суралцахуйн үйлийг хөтлөх
  • Дүрслэх ба хийсвэрлэх, ургуулан бодох бүтээлч сэтгэлгээнд суралцах
  • Тогтолцоот сэтгэлгээний аргаар асуудлыг шийдэх
  • Бүтээлчээр хандаж мэдлэг бүтээх аргазүйд суралцах
  • Амьдрах ухааны ур чадвар эзэмших
  • Байгаль дэлхийтэй зөв зүйтэй харьцах, эко орчин бүрдүүлэх аргазүйд суралцах
  • ТХБ-ыш түгээн дэлгэрүүлж буй дэлхий нийтийн туршлагаас суралцах
  • Өөрийгөө үнэлэн хөгжүүлэх, тасралтгүй суралцах чадвартай байх

ХИЧЭЭЛИЙН ЗАЛГАМЖ ХОЛБОО:

Өмнө үзсэн байх хичээлийн нэр:

  1. Хүний хөгжил ба ёсзүй
  2. Эрүүл мэнд ба амьдрах ухаан

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ:

Course Staff Image #1

Дэд профессор Т.Одончимэг


Монгол Улсын Их Сургууль
Ховд аймаг дахь салбар сургууль
Гадаад хэл, соёл судлалын тэнхим
Цахим шуудан: odonchimegtumee@gmail.com
Утас: 99479050

Багшийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

АСУУЛТ:

1. Аль түвшний оюутан судлах боломжтой вэ?
Бакалаврын түвшний оюутан судлах боломжтой.

2. Хичээл үргэлжлэх хугацаа хэдэн өдөр вэ?
Суралцагч өөрөө удирдах тул хичээл эхлэх ба дуусах хугацааны хооронд судлахад болно.